64 НЭР ТӨРЛИЙН ЭМ ХУДАЛДАН БОРЛУУЛАГДСАН БӨГӨӨД УЛСЫН ТӨСӨВТ 154,313.357 ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ ГАРСАН БАЙНА
Төрийн худалдан авах ажиллагааны газар Сангийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 234 тушаалаар батлагдсан “Ерөнхий гэрээ байгуулах журам”-ын дагуу 2020-2022 онд шаардлагатай зарим ерөнхий нэршлийн эм, эмнэлгийн хэрэгслийг ерөнхий гэрээний дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа. 2020 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 809 удаагийн 2,084,972.435 төгрөгийн захиалгаар 64 нэр төрлийн эм худалдан борлуулагдсан бөгөөд улсын төсөвт 154,313.357 төгрөгийн хэмнэлт гарсан байна.