Системийн нийт хэрэглэгчдийн анхааралд:
Монгол улсын засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 438 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан.
Тус газар нь “Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д заасан чиг үүргийн дагуу цаашид “Худалдан авах ажиллагааны цахим систем”-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллана.
Иймд Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-тэй холбоотой албан бичгийг “Төрийн худалдан авах ажиллагааны газар”-т гэж хаяглан ирүүлнэ үү.
Жич: Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төлөөлөл оруулах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг хамтран ажиллах гэрээ байгуулах талаарх мэдээлэлтэй энд дарж танилцана уу.
Төрийн худалдан авах ажиллагааны газар,
Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтэс.