Хамтран ажиллах тухай
Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд төлөөлөл оруулах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг хамтран ажиллах гэрээ байгуулахыг хүсье.
Хамтран ажиллах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод дараах материалыг бүрдүүлж 2020 оны 03 дугаар сарын 16-ны дотор ирүүлнэ үү.
Үүнд:
1. Хамтран ажиллах тухай хүсэлт (албан бичигт үнэлгээний хороонд орох гишүүний нэр, тус ТББ-д ямар ажил эрхэлдгийг тодорхой дурдсан байх, гэрээ болон хамтран ажиллах тухай албан бичгийг тус ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс ирүүлсэн байх)
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (шинэчлэгдээгүй улсын бүртгэлийн гэрчилгээний хувьд нотариатаар гэрчлүүлсэн байх)
3. Хуулийн этгээдийн танилцуулга
4. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн анкет, дипломын хуулбар, холбогдох материал
5. Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд оруулах төлөөллийн худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3 гэрчилгээний хуулбар
Холбоо барих утас: 51-263014