ПҮРЭВ
2026.07.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ
11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүх үзүүлэлтээр биелүүллээ

  Эрдэнэт үйлдвэрийн цех хэлтсийн удирдлагууд энэ  оны 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцэж, сар хаалтын хурлаа хийлээ. Төлөвлөгөө хэрхэн биелсэн талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий ийнхүү мэдээлсэн юм. 

  “11 дүгээр сард 2077.0 мянган шоо метр уулын цул гаргаж төлөвлөгөөгөө 106.3 хувиар биелүүлсэн байна. Хөрс хуулалтын  төлөвлөгөөгөөг  112.4 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 102.0 хувиар тус тус биелүүллээ. Баяжуулах үйлдвэрт 2521.0 мянган тонн хүдэр өгч төлөвлөгөөгөө 102.4 хувиар,  исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөөг 100.0 хувиар биелүүллээ. 

     Тайлант хугацаанд 39200 тууш метр өрөмдлөг  хийж  төлөвлөгөөгөө 105.1 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 109.1 хувиар биелүүлсэн. Харин хүдэр боловсруулалт 103.2 хувь, хүдэр дэх металлын агуулга молибденоор 116.5 хувь, металл авалт зэсээр 100.9 хувь, молибденоор 113.0 хувиар биелсэн. Баяжмал гаргалтын төлөвлөгөөг зэсээр 104.5, молибденоор 131.8 хувь, баяжмал дахь металл зэсээр 104.0 хувь, молибденоор 135.9 хувиар биелүүллээ.  Ачигдсан баяжмал дахь металл зэсээр 104.7 хувь,  молибденоор 158.7 хувь, ачигдсан баяжмалын чанар зэсээр 101.7 хувь, молибденоор 103.1 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна. Оны эхний 11 сарын байдлаар төлөвлөгөөнөөс  947.0 мянган тонн уулын цул илүү гаргаж, 701.8  мянган тонн хөрс илүү хуулж, 625.0 мянган тонн хүдэр илүү олборлож, 460 мянган тонн хүдэр илүү боловсруулж төлөвлөгөөгөө  бүх үзүүлэлтээр  100.3-128.8 хувиар биелүүлэн ажиллаж байна” гэв. 

     Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлэн 12 дугаар сарын ажилдаа шамдан орлоо. 

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА