ПҮРЭВ
2026.07.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ХАЛДВАРГҮЙТЭЛ, АЮУЛГҮЙН ДӨРВӨН БҮСЭД ХУВААГДАН АЖИЛЛАЖ БАЙНА
ХАЛДВАРГҮЙТЭЛ, АЮУЛГҮЙН ДӨРВӨН БҮСЭД ХУВААГДАН АЖИЛЛАЖ БАЙНА

 Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалын дагуу үйлдвэрлэлийн бүсээ халдваргүйтэл, аюулгүйн дөрвөн хэсэгт хуваан, ажилтнуудаа зөөж тээвэрлэх зохицуулалт хэрэгжиж байна. 

Энэ нь ажилтнуудын төвлөрлийг сааруулах, нэг дор олноор нь бөөгнөрүүлэхгүй байх шат дараалсан арга хэмжээнүүдийн нэг нь юм. Ингэснээр нэг автобусанд зорчих хүний тоог цөөрүүлж, хоорондын зай барих, халдваргүйтэлийн заавар дүрмийг мөрдөн автобус тутамд 30-35 ажилтан зорчих юм. Үүнтэй холбогдуулан автобусны цагийн хуваарьт өөрчлөлт оруулан, нэгдүгээр бүсийн ажилтнууд өглөө 06:20-07:05 цагуудад хоёр удаа, хоёрдугаар бүсийнхэн 07:40-08:20 цагт ажилдаа ирж, очихоор зохицуулалт хийгдсэн байна. Дээрх дөрвөн бүс хооронд шилжиж ажиллах журам боловсруулан мөрдөхийн зэрэгцээ ажилчдын автобусанд цаг тухай бүрт нь тогтмол ариутгал хийж байна. Өнөөдрийн байдлаар, үйлдвэрлэлийн бүсэд 4411 хүн ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр нийт 6700 ажиллагсадтай бөгөөд тэдний 1684 нь төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд бага насны хүүхдээ харах, зайнаас ажиллах боломжтой гэх зэргээр тэтгэмжтэй чөлөөнд хамрагдсан ажилтнууд юм.

М.Балжинням
Фото: Б.Баттөгс

ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА