ГЭРЭЭТ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХАМГААЛАЛТЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт цагдаагийн хэлтэс болон Дотоодын цэргийн алба хаагчид Гамшгаас хамгаалах штабаас өгсөн чиглэлийн дагуу шалган нэвтрүүлэх постууд дээр ажилчдын автобусны хяналт хийж, хамгаалалтын үүрэгтэй ажиллаж байна.
Мөн орох, гарах бүхий л хөдөлгөөнийг хянаж, үзлэг хийж байна. Өнөө өглөөний ээлжит хяналт, үзлэгт 1076 ажилтныг хамруулж, ажлын үнэмлэхгүй 9 ажилтныг буцаан явуулжээ. Одоогийн байдлаар ямар нэг хүндрэл гараагүй, шалган нэвтрүүлэх постууд тусгай үүрэг чиглэлийн дагуу хэвийн ажиллаж байна гэж Гэрээт цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, ахмад Б.Сарангуа ярилаа.
М.Балжинням
Фото Б.Баттөгс