БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
"Захууд НӨАТ-ын баримт өгөхгүй бол Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ"
"Захууд НӨАТ-ын баримт өгөхгүй бол Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ"

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-аас хоёр хувийн урамшуулал, мөн азтан болбол хамгийн багадаа 30 мянга, супер азтанаар шалгарвал 100 сая төгрөг хожих боломжтой болсон. Гэвч зарим зах, худалдаа, үйлчилгээний байгууллага НӨАТ-ын урамшууллын системд холбогдоогүй гэсэн шалтаг тоочин, НӨАТ-ын баримт өгдөггүй.

Тэгвэл Татварын ерөнхий газар  цахим төлбөрийн QRBarimt үйлчилгээг нэвтрүүлснээр цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай хамаарахгүйгээр  зах, худалдааны төвүүд НӨАТ-ын баримт олгох боломж бүрдсэн байна.

ДОЛООН ШИРХЭГ  QR КОД БҮХИЙ НААЛТЫГ ТАТВАР ТӨЛӨГЧ НАРТ ТАРААЖ БАЙНА

Энэ талаар Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн дарга Ц.Эрдэнэхүүгээс тодрууллаа.

-И-Баримт систем нэвтрээд дөрвөн жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэрэглэгчдийн тоо хэрхэн өссөн бэ?

-НӨАТ-ын хууль 2016 онд хэрэгжиж эхлэхэд хэрэглэгчдийн тоо 595.1 мянга байсан бол энэ оны зургадугаар сарын байдлаар 1.4 сая хэрэглэгчтэй болжээ. Баримт хэвлэх цэгийн тоо ч  жил бүр нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 191.3 мянга болсон байна. Буцаан олголтын дүн 2017 оны хавар 500 мянган иргэнд 35 тэрбум төгрөг олгож байсан бол 2019 онд 890 мянган иргэнд 146 тэрбум төгрөгийн хоёр хувийн буцаан олголт өгсөн. 2020 оны нэгдүгээр сараас эхлэн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр улирал бүр НӨАТ-ын буцаан олголтыг хийдэг болсон.

2020 оны нэгдүгээр улиралд  857 мянган иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон бол хоёрдугаар улиралд 893 мянган хүнд 38 тэрбум төгрөгийн буцаан олголт олгосон байна. 

-Өнгөрсөн наймдугаар сард танай байгууллагаас  QRBARIMT үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа талаараа мэдэгдсэн. Тус үйлчилгээний онцлог, давуу талаас дурдвал?

-Иргэдийн зүгээс НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэх  гомдол их ирдэг. Тухайлбал, төлбөрийн баримт олгох  пос машин болон кассын программыг иргэд, аж ахуйн нэгж худалдаж авдаг байсан учраас зарлага ихтэй гэх шалтгаанаар  баримт олгодоггүй байсан.   Тиймээс НӨАТ-ын хуулийн худалдагч болон худалдан авагч аль, аль талдаа чирэгдэлгүйгээр гүйцэтгэх шинэ технологи нь цахим төлбөрийн  QRBARIMT  юм.

Тус үйлчилгээг нэвтрүүлснээр  пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй зэрэг шалтгаан хамаарахгүйгээр бүх  татвар төлөгчид ашиглах боломжтой.

Товчхондоо иргэн  тухайн худалдагчид байх  бэлэн QR кодыг уншуулахад  худалдагчийн утсан дээр Notification ирнэ. Улмаар худалдагч баталгаажуулах гэсэн товч дарснаар борлуулалтын баримт нь шууд цахимаар үүсч, НӨАТ-ын цахим системд  баталгаажина гэсэн үг. Хуучин бол баримтаа аваад гэртээ хариад уншуулаад баталгаажуулах гэж 1-2 хонодог байсан бол одоо бодит цагийн горим дээр баталгаажуулдаг болж байна .

-Эхний ээлжид лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид иргэдийн мэдээлэл бүхий QR код  буюу наалтыг байршуулна  гэж байсан. Өнөөдрийн байдлаар  QR наалтыг хичнээн аж ахуй нэгжид  хүргүүлээд байна вэ?

-Улаанбаатар хотын 207,  хөдөө орон нутгийн 191 захуудын  24 мянган татвар төлөгчдийн 27 мянган лангуун дээр QR код байршуулах ажлыг хийж байна. Энэ ажил нийслэлийн хэмжээнд дууссан. Ойрын хугацаанд хөдөө, орон нутгийн зах худалдааны төвүүдэд QR код байршуулаад дуусна. Нэг анхаарах зүйл нь худалдан авагч заавал Ebarimt аппликейшнтэй байх шаардлагатай. Учир нь худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар  цахим төлбөрийн QRBarimt үүсгэх юм. Мөн аж ахуй нэгжүүд  иргэдийн худалдан авсан баримтыг баталгаажуулахын тулд Ebarimt аппликейшныг утсан дээрээ суулгах шаардлагатай.

-Зах, худалдааны төвүүдэд наах QR код  нь хэмжээ, төрлийн хувьд  өөр хоорондоо ялгаатай юу?

-Аж ахуйн нэгжүүд талбайн хэмжээнээсээ шалтгаалаад  QR код бүхий наалтыг сонгох боломжтой. Татварын ерөнхий газраас долоон ширхэг өөр, өөр хэмжээтэй QR код бүхий наалтыг татвар төлөгч нарт тарааж байна. Хамгийн том наалт нь А5-ийн хэмжээтэй бол хамгийн жижиг хэмжээтэй  наалтыг  энгэрийн зүүлт, гар утасныхаа ард наах хэлбэрээр ашиглах боломжтой.  Хэрэв лангуун дээр наасан наалт нь гээгдэж, урагдсан тохиолдолд бизнес хэрэглэгчийн Ebarimt аппликейшн дээр нь QR кодыг нь оруулж өгсөн.  Тиймээс тухайн худалдагч заавал QR кодыг наалт наахгүйгээр   өөрийнхөө аппликейшныг нээгээд QR кодыг уншуулж болно гэсэн үг.

-Тэгвэл  QRBARIMT үйлчилгээг томоохон зах, худалдааны төвүүдэд нэвтэрсэн гэж ойлгож болох нь ээ? 

-Тийм ээ. Хамгийн гол нь иргэд  зах, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ баримтаа шаардаж авах нь чухал.

-Зарим худалдааны төв И-баримтыг нь олгохгүйгээр бараа бүтээгдэхүүнээ арван хувь хөнгөлдөг. Иргэд худалдан авалтын хөнгөлөлт авсан ч төлбөрийн  баримтаа авах эрхтэй биз дээ.

-Баримт олгохгүй байна гэдэг нь өөрөө зөрчил. Тиймээс ямар нэгэн байдлаар борлуулалт хийж, үйлчилгээ үзүүлж байгаа бол заавал төлбөрийн баримт олгох ёстой. Нөгөө талаас үйлчлүүлэгчид төлбөрийн баримтаа нэхэх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгосон ч хуульд зааснаар баримт өгөх үүрэгтэй. Хэрэв төлбөрийн баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн заалттай.

news.mn

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА