Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Вирусын эсрэг эмчилгээний 6 багцын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ

Вирусын эсрэг эмчилгээний 6 багцын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Онцгой комиссын 17-ны өдрийн мэдээллийг аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга С.Батжаргал, аймгийн Онцгой байдлын дарга, хурандаа Г.Ганбаатар, Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ нар мэдээллийг хийлээ.  

  1. Орхон аймагт 11-р сарын 6-наас хойш Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгаар зорчоод ирсэн 962 хүн байна. Эдгээр хүмүүст утсаар зөвлөгөө өгч, түргэвчилсэн сорьцын шинжилгээ авахад, хэвийн гарлаа.
  2. Эрдэнэт Ус ДТСОНӨХК-д шугам сүлжээний 64 дуудлага ирсэн.
  3. Улс, хувийн хэвшлийн 168 эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна. Эм ханган нийлүүлэх найман байгууллага ажиллаж байна.
  4. Эрүүл мэндийн байгууллагад яаралтай үед хэрэглэх эм, эмнэлэгийн хэрэгсэл, амилуулах эм хэрэгслийн судалгаа авч, дээрх төрлийн болон вирусын эсрэг эмчилгээний 6 багцын нөөцийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн.
  5. ЭМГ-ын мэдээллээр ариутгал халдваргүйтгэлийн 20, антибиотикийн 45, 13 төрлийн хамгаалах хэрэгслийн 5-7 хоногийн нөөцтэй байна.
  6. 11 сарын 11-нээс хойш 700 гаруй хүнээс түргэвчилсэн сорьцын шинжилгээ авахад, 100 хувь сөрөг гарлаа. 15-ны өдөр Эрдэнэт хотын баруун, зүүн талын замын постноос 9 хүнээс түргэвчилсэн сорьцын шинжилгээ авсан нь сөрөг гарсан.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card