МЯГМАР
2025.08.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Олон хотын Олимп”-д 1200 гаруй жүдоч хүчээ үзэв
“Олон хотын Олимп”-д 1200 гаруй жүдоч хүчээ үзэв

  Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээн бүү хэл “Токио-2020” зуны олимпийн наадам хүртэл хойшилсон. Тив, дэлхийд нэр алдраа цууриатуулсан тамирчид гэлтгүй хүүхэд багачуул хүртэл “хөл хорионд” орж уралдаан тэмцээн, секц дугуйлангууд үүдээ түр хугацаанд хаагаад байлаа.

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлж түүний дараахнаас энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнүүд ар араасаа зохион байгуулагдаж тамирчин, баг дасгалжуулагч тэр бүү хэл үзэгчдийн хувьд ч “харах юмтай хариад ярих зүйлтэй” олон тэмцээн болж байна. Тэр дундаа жүдо бөх сонирхогчдын хувьд тун онцлог байгаа.

Хэдхэн хоногийн өмнө Будапештийн “Их дуулга” болж дэлхийн шилдгүүд зодоглосон. Манай улсын жүдочдын хувьд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүүлсэн. Түүнээс хойш хэдхэн хоногийн дараа Эрдэнэт хот, Орхон аймаг, Монголын жүдочдын хөлд хэд хоног дарагдлаа. Юун улс төр, юун “Шилэн данс” цаашаа. “Эрүүл явбал улсын наадам үздэг” гэдэгчлэн хөл хорио тавигдаж байх энэ цагаар өөрийгөө сорих, энэ насны өрсөлдөгчдийнхөө багцааг мэдэх гээд жүдочид Эрдэнэтийн “Хангарьд палас”-ын татами дээр хүчийг үзэж, уран мэхийг уралдуулав. Эндээс харвал Д.Нармандахын нэрэмжит өсвөр үеийн Олон хотын аварга шалгаруулах тэмцээнийг “Олон хотын олимп” хэмээн нэрлэхэд буруулахгүй мэт.

Тэртээ 1996 онд Атлантын олимпийн тэнгэрт Монголын төрийн далбааг намируулсан Монгол улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Доржпаламын Нармандахын нэрэмжит жүдо бөхийн Олон хотын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав. Өнөө жил 24 дэх удаагаа болж байгаа, нэг ч удаа тасарч үзээгүй энэ удаагийн Олон хотын тэмцээнд 61 байгууллагын 1260 гаруй тамирчин, өсвөрийн жүдоч хүрэлцэн иржээ. "Хангарьд" спорт ордон жүдочдоор, жүдо сонирхогчдоор үнэндээ нэг амьсгалах шиг болж байлаа. Монгол орны алс баруун хязгаар  Баян-Өлгий, Ховд аймгийн жүдочид энэ тэмцээнийг зорин иржээ. Мөн Сүхбаатар аймаг, Хэнтий, Дорнод гээд зүүн зүгийн жүдочид ч Д.Нармандах гавьяатын нэрэмжит тэмцээнд хүчтэй өрсөлдөгчид гэдгээ нотлохоор хүч үзэж байв.

Тэмцээний ерөнхий шүүгч, Монгол улсын начин, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Доёдын Бадрах “Тэмцээн үнэхээр сайхан болж байна. Хангарьдын заал дүүрээд, багталцахгүй шахам байна. Нармандах гавьяатын нэрэмжит Олон хотын аварга шалгаруулах тэмцээн их үр өгөөжтэй, өсвөрийн жүдочдын хүсэн хүлээдэг тэмцээн. Дээр нь шагналын сан их өндөр. Эрдэнэт үйлдвэр ивээн тэтгэдэг, 24 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа гээд нэрлээд байвал олон онцлог бий. Энэ удаагийн Олон хотын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр 3 насны ангиллаар, нас тус бүрд 8 жинд барилдаан болж байна. Нийт 1200 гаруй өсвөрийн жүдоч зодоглож байгаа. Арга ч үгүй цар тахлаас болоод тамирчид тэмцээн, уралдаанаар өлсч, цангаж байлаа шүү дээ. Зохион байгуулах комисс, шүүгчид, багш дасгалжуулагчид үнэхээр өндөр ачаалалтай ажиллаж байна. Нармандах гавьяатын нэрэмжит тэмцээнээс олимп, тив дэлхийд нэр алдраа цууриатуулсан олон тамирчин төрөн гарсан. Манай улсын өсвөрийн жүдочдын хүсэн хүлээдэг хамгийн том тэмцээн. Тэдний хувьд Олимпийн наадам л гэсэн үг шүү дээ” хэмээж байв.

“Хангарьд” спорт заалны голд гурван ч татами зэрэг зассан ч барилдаан тасралтгүй үргэлжилж багш, дасгалжуулагчид оноолтоо сонсч, бөхчүүдээ бэлтгэн амсхийх ч завгүй байлаа. Энэ удаагийн Олон хотын аварга шалгаруулах жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээнийг аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо зохион байгуулж, Ерөнхий ивээн тэтгэгчээр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ажилласан юм.

Хөдөө гадаанаас ирсэн өсвөрийн жүдочид “Хангарьд”-ын хоёр талыг эзэгнэж түмэн дүүрэн цуйван, хүйтэн хар цай зөөсөн тамирчид, энд тэндгүй кофе уусан жаалууд харагдах нь нэн сонин. Учраагаа цэвэр ялчихаад дараагийн барилдааныхаа оноолтыг хараад зогсож байгаа өсвөрийн жүдоч хүү бусдаасаа зайдуухан зогсоод анхаарлаа төвлөрүүлж байгаа зэрэг нь жүдочийн хийх л ёстой үүрэг гэлтэй.  Багш дасгалжуулагчдын хувьд дэвжээнд гарч барилдаад ирсэн бөхчүүдийнхээ зарим нэгийг “Хүний үгийг сонссонгүй, өөрийнхөөрөө барилдах нь яасан юм бэ. За яахав яахав, дажгүй” хэмээн зэмлэл хайр хоёрыг урсгаж байлаа. Харин ялалт байгуулаад, бүр цаашилбал медалийн төлөө барилдах эрх авсан нөхөдтэй “чангахан” ярилцах юм. “Хөөе нааш нь халуун цай өг. Дараагийн барилдаанд ингэж үзэхгүй шүү. Барьцаа сайн атгаач, мэхээ дутуу хийхгүй шүү. Одоо ганцхан давчихвал аварга болох нь байна шүү дээ. Өнгөрсөн жил чи илүү сайн байсан. Одоо яагаад байна” гэх зэргээр урам өгч яах аргагүй багш шавь хоёрын халуун яриа өрнөнө. “Цагаанбаатар академи”-ийг үүсгэн байгуулагч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар шавь нартаа зааж хэлсэн шигээ зогсох, Т.Үйтүмэн гавьяатын барилдааныг шимтэн үзэх, гавьяат дасгалжуулагч Д.Бат-Орших багшийн барилдаж буй шавьдаа “Барьцыг нь тавиул” хэмээн хашхирах дүр зураг Олон хотын аварга шалгаруулах жүдо бөхийн өсвөрийн тэмцээний хамгийн тод өнгө гэлтэй.

Д.Нармандах гавьяатын нэрэмжит Олон хотын аварга шалгаруулах өсвөр үеийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд манай аймгаас гурван баг оролцож байгаа аж. Нутгийн бөхчүүл, дэвжээний эзэд гэсэндээ манайхан тэмцээн бүрт өндөр амжилт үзүүлдэг байна. Багийн дүнгээр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй эхний гурван байрт байнга шахуу ордог алтан уламжлалаа ч энэ удаад давтана хэмээн Д.Бат-Орших дасгалжуулагч өгүүлж байсан.  Тэрбээр “Тэмцээн уралдаан болоод сайхан байна. Тэмцээнд зодоглож байгаа жүдоч гэлтгүй үзэгчид их байна. Өчигдөр олон улсын хэмжээний мастер, дэлхийн аваргын мөнгө, дэлхийн залуучуудын болон дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Дэлгэрбаярын нэрэмжит насанд хүрэгчдийн 66 кг-ын шилдгүүдийн барилдаан үнэхээр сайхан болсон. Нармандах гавьяатын Олон хотын тэмцээн ч сайхан болж байна. Энэ тэмцээнээс олон алдартнууд төрөн гарсан. Д.Дэлгэрбаяр, Д.Нармандах хоёр миний шавь нар. Багш, дасгалжуулагч хүний хувьд шавь нараараа бахархаж сууна” гэлээ.

“Хангарьд”-ын жүдочид, Спортын сургуулийнхан, “Эрдэнтийн жүдо академи” гэсэн гурван багийн жүдочид үе тэнгийнхэнтэйгээ уран мэхийг уралдуулж байлаа.

Эцэст нь тэмдэглэхэд тэмцээнийг ивээн тэтгэсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон, уурхайчдадаа “Баярлалаа” гэж хэлэх хэрэгтэй. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэлтгүй ирээдүй, хойч үеийнхээ төлөө спортод үнэтэй хөрөнгө оруулалт хийж 24 дэх жилдээ зохион байгуулагдсан энэ тэмцээнийг жил бүр ивээн тэтгэдэг та бүхний үйл өөдрөг байг. Эрдэнэтийн өсвөрийн жүдочдын амжилт ялалт бүхнээс уурхайчдын хөдөлмөрийн хөлс хүч амтагдаж, үнэртдэг юм байна.          

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА