Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Төсвийн мөнгөөр медаль хийлгэсэн байвал “ална шүү” гэж хэлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Төсвийн мөнгөөр медаль хийлгэсэн байвал “ална шүү” гэж хэлэх хэрэгтэй

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

УИХ-ын пүрэв гарагийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Н.Энхболд нарын таван гишүүн өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд ойн медалийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хэдэн ширхэг медалийг хэдэн төгрөгөөр хийлгэх вэ. УИХ ядаж өөрөө ийм ойн медалийг өөгшүүлж хийлгэхгүй байх хэрэгтэй. МАН-ынхнаас тогтоолын төслөө буцаагаач гэж хүсье. Наадахыг чинь бид хэд л зүүнэ. Ийм буруу зүйл рүү мах комбинатын улаан ямаа шиг ард түмнээ уриалан дууддагаа больё.

УИХ-аас бүх төрлийн медалийг хорьчихооч. Ялангуяа төсвийн байгууллагууд ойн медаль, цаас үйлдвэрлэдгийг зогсоо.

Цаашдаа одонг цэгцлэе. Капиталист хөдөлмөрийн баатар гэж байдаггүй юм шүү. Одон, медалиар тэр хүн яах юм бэ.

Төсвийн мөнгөөр медаль хийлгэсэн байвал ална шүү гэж хэлэх хэрэгтэй. Ийм зүйл санаачилмаар байна. Нийгэмд үлгэр жишээ үзүүлээд Их хурал энэ тогтоолыг батлахгүй байх хэрэгтэй.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card