Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Санхүүжилт дууссан” гэдэг хариуг иргэд сонсохооргүй боллоо

“Санхүүжилт дууссан” гэдэг хариуг иргэд сонсохооргүй боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороод байгаа. Үүний хүрээнд арваннэгдүгээр сарын 2-ноос улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэллээ. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан юм. Зөвлөлөөр хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг багтаажээ. Үүнээс гадна эмийн сангийн тоо 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Өмнө нь зөвхөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудыг тендерээр шалгаруулдаг байсан бол энэ сараас И-баримт, цахим сүлжээнд холбогдсон нийт эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгох юм. Хөнгөлөлттэй эм бичиж буй эмийн санч болон иргэн хурууны хээгээ таниулах юм. Ингэснээр тухайн хороо, дүүрэгт бүртгэлгүй, түр оршин суугчид хөнгөлөлттэй эм авах боломж бүрдсэн байна. Мөн хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлсэн учраас иргэд санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд урт дараалал, дугаар үүсгэхгүй, тайван байж, боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас авах боломжтой юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card