МЯГМАР
2025.04.30
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Уул уурхайн салбарт эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахын тухайд
Уул уурхайн салбарт эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулахын тухайд

УИХ-ын гишүүн асан, эдийн засгийн ухааны доктор Ё.Баярсайхан монголчууд газрын доорх баялагаа хэрхэн ашиглах талаар сонирхолтой нийтлэл бичсэн байна. “Алтан дээр сандайлсан гуйлгачин” гэгддэг монголчууд алт, зэс, төмөр, нүүрс, газрын тосоо ухаж аваад тэр чигт нь гадагш гаргаж буй нь тун харамсалтай. Энэ их баялагаа өөрсдийн гараар боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн ашиг тусыг одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсруулах үйлдвэр байгуулах заалт орсон үед бичсэнээрээ ач холбогдолтой болжээ. Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай ч хөндсөн байна.

Монгол улсын эдийн засаг өргөжин тэлж, ДНБ харьцангуй  өсөлттэй  байгаа ч  улс орны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, хөгжлийн хурдцыг  бүрэн хангаж чадахгүй байгаа нь өнөөгийн улс орны хөгжлийн үндсэн хэсгийг авч яваа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын  шийдвэрлэх тулгамдсан асуудлуудтай тодорхой хэлбэрээр холбоотой  гэсэн дүгнэлтэд та бүхэн эргэлзэхгүй бизээ. Газрын хэвлийн баялгийг зөвхөн олборлож, гадагш нь гаргах замаар экспортоо бүрдүүлээд Монгол Улс хэдэн жил болж байна, олсон орлого улс орны хөгжлийн том асуудлууд,тухайлбал хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж чадаж байна уу, эсвэл тэр орлого зөвхөн “идэж уух” төдийд л зарцуулагдаад байна уу гэдэг асуудалд цэг тавьж, эрдэс баялгийн дахин боловсруулалт буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийг бий болгоход сүүлийн үед төр,засгаас нэлээд анхаарал хандуулах болов. Асуудлын гол нь шинэ зүйл биш,олон жил яригдсан, нийтээрээ ойлгож байгаа ч хөдөлдөггүй тийм л “ойлгомжгүй” нөхцөл байдалд бид олон жил явж ирлээ. Нийгмийн тулгамдсан асуудалд иргэдийн оролцоо аажим аажмаар нэмэгдэж, түүний хөгжилд саад болж байгаа асуудлыг учир шалтгаантай нь ил гаргаж тавих болсон нь төр, засгийг шахаж шаардан арга хэмжээ авахад хүргэж, нийгмийн захиалга бий болж байгаа нь шийдэгдэхгүй байгаа асуудлыг “хөдөлгөх” боломж олгож байна. Энэ утгаараа эрдэс баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгон дотооддоо ч хэрэглэн, гадагш ч гарган илүү ашиг орлого олох чиг хандлага өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан нь сайшаалтай хэрэг. Ялангуяа саяхан шинээр байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр УИХ-аар батлагдан, нийтэд ил болсны дараа дээрх чиглэлээр тодорхой ажил хийгдэж, эрчимтэй урагшилна гэсэн найдлага төрж байна.

      Өнөө үед Монголын гол эрдэс баялаг болох нүүрс, төмөр, алт, зэсийн олборлолтыг бид хангалттай хийж байна. Мөн газрын тосны олборлолтыг гадны хөрөнгө оруулалтаар явуулж байна. Дийлэнхдээ эдгээр баялаг боловсруулалтгүйгээр түүхий эд болон гадагш гарч байгаагаас эдийн засагт илүү ашиг орлого орох нөөц бололцоог алдаж байгаа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тухайлбал, нэг тонн зэсийн баяжмалын үнэ 1000 гаруй $ байхад нэг тонн цэвэр зэсийн үнэ 7000 орчим $ байх жишээтэй. Үүнээс үзэхэд,олборлосон нүүрсээ, газрын тосоо, төмөр, зэсийн хүдрээ дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгосноор бид ямар их ашиг хүртэх нь харагдана.

      Өнөөгийн байдлаар бид зөвхөн хэсэгхэн хэмжээний нүүрсээ угааж дахин боловсруулах гэж оролдож байна. Газрын тосоо боловсруулах талаар саяханаас л ахицтай ажиллаж байна. Гэсэн хэдий ч  нүүрс, газрын тос, алт, зэс,төмөр зэрэг эрдсээ түүхий эд хэлбэрээр гадагш гаргасаар л байна. Ялангуяа зэсийн хүдрээ олборлож, баяжмал анх үйлдвэрлэж эхэлснээс хойш даруй 40 гаруй жил болсон ч зэсийн баяжмалаа хайлуулж зэс үйлдвэрлэх боломжоо алдсаар өдий хүрч байна. Эрдэнэтийн зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар 1990-д оны дунд үеэс “Эрдэнэт” үйлдвэр үндэсний давуу эрхтэй үйлдвэр болсны дараа нэлээд яригдаж байсан боловч үр дүнд хүрч байсангүй.

      Шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэс баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусгах, нүүрс баяжуулах, төмөрлөгийн үйлдвэр хөгжүүлэх, алт цэвэршүүлэх, зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрүүдийг тус тус барьж байгуулах, зарим ажлыг эхлүүлэх тухай туссан байна. Уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрүүдийн хэмжээг нэмэгдүүлж,салбараас олох ашиг орлогыг өсгөх бодлого нь сүүлийн 30 жил яригдахаас цаашгүй,  төдийлөн ажил хэрэг болоогүй чухал асуудлуудыг барьж авсан хэрэг болж байна. Энэ бол дэмжүүштэй сайн хэрэг боловч ажил хэрэг болгоход  нэлээдгүй цаг хугацаа шаардагдах учраас уг ажлыг хэрэгжүүлэх, зохион байгуулахад шийдвэртэй,хугацаа алдахгүй шуурхай ажиллах шаардлага урган гарч байна. Гол бэрхшээл мэдээж хөрөнгө оруулалт босгох асуудал бөгөөд улсын төсөв алдагдалтай байгаа үед томоохон хөрөнгө оруулалт хувийн хэвшлээс юмуу гадны хөрөнгө оруулалтаар хийгдэж байж дээрх ажлууд хэрэгжинэ. Үндэсний хувийн хэвшлийнхэн болон гадны хөрөгө оруулагчид хөрөнгө оруулалтын таатай нөхцөлд тухайн түүхий эдийг түшиглэн үйлдвэр барьж байгуулахад оролцох сонирхол байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм учраас уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, зохих хөшүүргүүдийг хугацаа алдалгүйгээр шинэчлэн, боловсронгуй болгож хэрэгжүүлэх  чухал ажил Засгийн газрыг хүлээж байна.

      Нэгэнт эрдэс баялгийн дахин боловсруулах үйлдвэрлэл, техник, технологи салбарын, цаашилбал дэлхийн хэмжээнд хангалттай хөгжиж бүрдсэн болохоор бидний хувьд аль болох шинэ дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэрлэлийг сонгон авч барьж байгуулах боломж өргөн нээгдэж байна.

      Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл, үр ашгийн талаар зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн жишээн дээр авч үзэж болох юм. Манай орон зэс хэмээх металлаар баялаг орон. Хэд хэдэн томоохон орд байдгаас Эрдэнэт, Цагаан суварга, Оюутолгойн ордын талаар бид сайн мэднэ. Эрдэнэтийн ордыг ашиглаад 40 гаруй жил болж байна. Оюутолгойн орд ашиглалтад ороод удаагүй байна. Цагаан суваргын ордыг ирэх 4 жилдээ ашиглаж эхлэх нь. Энэ ордуудын тогтоосон нөөцийг харахад манайд өнөөгөөс цаашид ашиглахад олон жилийн зэсийн нөөц байна. Бид энэ их нөөцөө хоёрдогч түүхий эд хэлбэрээр гадагш гаргаад л байх уу. Бид энэ баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгоод ашиглавал ямар их ашиг орлого олж болох вэ. Цэвэр зэс үйлдвэрлэснээр цувималаас авахуулаад орчин үеийн цахилгаан,цахим техникийн гол эдийг хэр үйлдвэрлэж, ажлын байр болон оюуны хөгжил яаж нэмэгдэж,дотооддоо ашиглан гадагш гаргах вэ. Зэсийн эрэлт,хэрэглээ дэлхий нийтэд хэр,яаж өсөж байна вэ. Оюутолгойн зэсийн баяжмал дотооддоо үлдэж,эцсийн бүтээгдэхүүн болвол бид ямар их ашиг орлого олох вэ.  Оюутолгойн үйлдвэрийн  борлуулалтын орлогын тодорхой хэсэг манай улсын сан хөмрөгийг хэр арвижуулах вэ. Энэ мэтийн асуудлууд шийдэгдвэл манай улс орон л хожих болно. Энэ бол тухайн үйлдвэрлэл бий болсноор улс оронд өгөх өгөөж нь. Үүнд бид тууштай хандаж,өөрсдийн баялгаа бүрэн боловсруулж,дэлхийд өөрийн байр сууриа тогтоох нь чухал юм.

      Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрлэл өөрийн онцлогтой, өнгөт металлургийн хүнд үйлдвэрт багтана. Хайлуулах техник, технологи хөгжсөн, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс хамгаалагдсан үйлдвэрлэл. Технологийн гол учрах асуудал бол хайлуулах үйлдвэрлэлийн технологитой холбогдон гарах хүхрийн хүчлийн асуудал байдаг. Түүний хэрэглээ, үүсэх илүүдлийн хэмжээг судалж тооцох,технологийн шийдлийн талаар маргаан гарах явдал бий. Зэсийн баяжмал хайлуулахад технологийн онцлогоор хүхрийн хүчил үйлдвэрлэлийн хүчин чадалтай хамааралтайгаар  тодорхой хэмжээгээр гардаг. Ингэж гарсан хүхрийн хүчлийг ашиглах, хэрэглэх, борлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлага үйлдвэрлэлийн явцад гарна. Чухамхүү үүн дээр дөрөөлж, зарим тайлбар, болгоомжлол, тэрүүхэндээ шалтаг тооцож, нэг ёсны ”хадны мангаа” гаргаж ирэх үндэслэл байдаг. Энэ нь уг үйлдвэрлэлээс татгалзах үндэслэл болохгүй бөгөөд дэлхийн өнгөт металлургийн салбар урагшлан хөгжиж,тухайн асуудлыг шийдэх технологийн шийдлүүд гарч байгааг бид мэдэж,судалж хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Тийм ч учраас зэсийн баяжмал хайлуулах явцад гарах хүхрийн хүчлийн асуудлыг шийдэхэд шинээр гарсан элемент хүхрийн технологийг ашигласнаар дээрх асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэх боломж манай улсад байгаа юм.

      Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн барьж байгуулах, мөн Оюу толгойн уурхайн дэргэд барьж байгуулах ажлыг эхлүүлэх талаар тусгагдсан байна. Манай орны хэмжээнд үйлдвэрлэгдэж байгаа 1-2 сая тн зэсийн баяжмалыг хайлуулах үйлдвэрийг байршлын хувьд хоёр хувааж барьж байгуулах нь хэр өгөөжтэй бол гэж эргэлзэх байдал үүсгэж байгаа байх л даа.  Ямар ч гэсэн эхний ээлжинд 550-1000 мянган тн баяжмал хайлуулах үйлдвэр шинжлэх ухаан,технологийн паркийн хүрээнд барьж байгуулах нь манай нөхцөлд боломжтой харагдаж байгаа юм. Энэ нь тухайн шинэ үйлдвэрлэлийг тогтвортой, өгөөжтэй ажиллууллах, байгаль орчны болон бусад технологийн асуудлыг жигдрүүлэх зэрэг ач холбогдолтой байх юм.

      Эцэст нь дүгнэж хэлэхэд, шинэ Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэх уул уурхайн боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, түүнээс олох ашиг,орлогыг өсгөх үйл ажиллагаа нь улс орны хөгжлийн гол түлхүүр болох ба хэрэгжүүлэх тал дээрээ хариуцлагатай, шуурхай, эрчимтэй ажиллах л үлдлээ.

 

                   Эдийн засгийн ухааны доктор   Ё.Баярсайхан

НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
БРАЙЛ ҮСГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭЖ БАЙНА
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
САЛАХ ӨРГӨДӨЛ ГАРГАСАН ГЭР БҮЛИЙН 50 ХУВЬ НЬ ЭВЛЭРЧЭЭ
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ОРУУЛСАН АСУУДЛУУД БУЦААГДЛАА
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/6 кВ-ын Чингэл баг дэд станцаас тэжээлтэй Оросын булаг дахь айл  өрхийн цахилгаан хангамжийн 6 кВ-ын 3.2 км ЦДАШ байгуулах
Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ багт шинээр баригдах 10 кВ-ын РП-3 хуваарилах байгууламжаас 35/10 кВ-ын Чингэл дэд станц хүртэлх 10 кВ-ын 1.830 км трасстай  хос кабель шугам барих ажил
НЭГДҮГЭЭР АНГИЙНХАНД ШҮДНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХИЙНЭ
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 62 гомдол, мэдээллийг хянан шалгав
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх
Дэнж баг АТП-26 дэд станцын хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих
ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ХУВЬЦААНЫ МӨНГӨ ДАНС РУУ НЬ ОРООГҮЙ БОЛ ХААНА ХАНДАХ ВЭ
Уртын гол багт байрлах 6/0.4кВ-ын АТП-501 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил