ПҮРЭВ
2025.10.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ӨӨРИЙГӨӨ УРЛАЖ ЧАДСАН ЗАЛУУС #1
ӨӨРИЙГӨӨ УРЛАЖ ЧАДСАН ЗАЛУУС #1

13/10/2020 390

Фитнессээр тууштай хичээллэж, өөрийгөө бүтээж яваа олон залуус Эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Өөрийгөө бүтээхээс илүү тамирчны хэмжээнд хичээллэж, улсын болон дэлхийн тавцанд амжилт гаргасан нь ч бий. Аль нь ч байсан тэд өөрийгөө ялж чадсан “аваргууд”. Уул уурхайн хүнд үйлдвэрийн ажлын ачааллыг эн тэнцүү үүрчхээд, амьдралын зөв хэв маягаараа үеийн залуусаа үлгэрлэж яваа тэдний заримтай уулзаж ижил дөрвөн асуултаар хариулт авсан юм.

  1. Фитнессээр хэдэн жил хичээллэсэн бэ?
  2. Анх яагаад энэ спортыг сонгон хичээллэх болов?
  3. Фитнесс танд юу өгсөн бэ? /төлөвшил, хэв маяг, өөрчлөлт/
  4. Амжилт..?

    Г.ТЭЛМЭН: Амжилт өөрийн гарт байдаг
    /Тээвэр ложистикийн төвийн ачигч-оосорлогч/

         -Фитнессээр хичээллэж эхлээд найман жил болж байна. Зөв хичээллэсэн нь гэвэл гурван жил байхаа. Бэлтгэл дээр ирээд ямар ч хамаагүй дасгал хийдэг байсан үе бий. 

         -Цэргээс халагдаж ирээд Улсын начин Д.Амарсайхан ахтай хамт оюутны байранд амьдардаг байлаа. Тэр үеэс амьдралын хэв маягаа өөрчилж, ах шигээ мундаг бөх болохыг зорьж анх фитнессээр хичээллэж эхэлсэн дээ.  

         -Хүн зорьсон зүйлийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж, тууштай байж чадвал амжилт өөрийн гарт байдгийг маш сайн ойлгосон. Та бүхэндээ тууштай байж зорьсондоо заавал хүрээрэй гэж хэлмээр байна. 

         -2015 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын заан болсон. 2018 онд “Golden gym” пауэрлифтингийн хэвтээ шахалтын -74 кг-ийн жингийн аварга, Налайхад болсон тэмцээний 3 төрөлтийн -74 кг-д нийлбэр хүрэл, 2019 онд Эрдэнэт хотод болсон тэмцээний фитнесс пауэрлифтингийн хэвтээ шахалтаар мөнгө, суултаар алт, газраас таталт алт, нийлбэр алт, Сэлэнгэ аймагт болсон Хойд бүсийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээний шахалт төрөлд хүрэл, суулт мөнгө, таталт мөнгө, нийлбэр мөнгө, Хөвсгөл аймагт болсон пауэрлифтингийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 3 төрөлт мөнгө, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртсэн. Булган аймгийн пауэрлифтингийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний шахалт төрөлд хүрэл, 2020 онд Нийслэлд болсон пауэрлифтингийн аварга шалгаруулах 21 аймгийн нээлттэй тэмцээнээс Классик бодибилдингийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн амжилттай.

    М.Одгэрэл

МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ