БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

    Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, цар хүрээ, хүчин чадал нэмэгдэхийн хэрээр уурхайчин хамт олны эгнээ тэлсээр байна. Он гарсаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөр бүл 200 гаруй шинэ гишүүнээр бүл нэмжээ. 

Шинэ ажилтны өмнө үйлдвэрийн орчин, цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл, арга ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, удирдлага хамт олонтойгоо бүх талаар дасан зохицох шаардлага бий болж, хувь хүнд сэтгэл зүйн болон хувийн онцлог, мэргэжлийн мэдлэг, чадвар, хандлагаа нөхцөл байдалтайгаа нягт уялдуулах амаргүй зорилт тулгардаг. Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шинэ ажилтнуудаа үйлдвэрийн газрын нөхцөл, үйл ажиллагаа, соёлд сэтгэл зүйн болоод мэргэжлийн хувьд амжилттай дасан зохицоход туслах зорилгоор тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Тус үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас 2020 онд хүний хөгжлийн цогц 4 хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр” юм. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн зорилго, ач холбогдлыг танилцуулсан нээлтийн үйл ажиллагаа болж, “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-т хамрагдаж буй 100 ажилтан,  үйлдвэрийн газрын удирдлагууд, цех, хэлтсийн дарга нар оролцлоо. 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хөдөлмөрийн зах зээл дээрээс авьяас, чадвартай хүмүүсийг сонгон шалгаруулж ажилд авах зарчим баримталдаг. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн нэг ажлын байран дээр өрсөлдсөн хүний дундаж тоо ес байсан бол энэ онд 50 болж өсчээ. 2020 оны эхний найман сард Эрдэнэт үйлдвэрт ажилд орсон 214 хүний 80 гаруй хувь нь 40 хүртэлх насны залуус байна. Тэдний дунд уул уурхайн томоохон байгууллагад өндөр зэрэглэлийн мэргэжилтэй ажил хийж байсан, Монголын топ аж ахуйн нэгжүүдэд гүйцэтгэх захирал, орон нутгийн салбар хариуцсан захирлын ажил алба хашиж байсан хүмүүс байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийг улам чанаржууллаа. Мөн шинэ ажилчдын дунд спортын 29 мастер, олон улсын хэмжээний мастер, дэлхийн аварга, урлаг соёлын авьяас чадвартай олон хүн байгааг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр онцолсон. 

  Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинэхэн уурхайчид ажлын байранд мэргэжлийн ур чадвар эзэмшиж, хамт олонтойгоо дасан зохицож тогтвор суурьшилтай ажиллах итгэл үнэмшилтэй болохоос гадна багаар ажиллах арга барилд суралцаж, шинийг санаачлах сэдэл тэмүүлэлтэй болж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олж харж, ажил, амьдралын сэтгэл ханамж, зорилго, төлөвлөгөөтэй болох юм. Харин үйлдвэрийн газар чадамж өндөртэй, мэргэжлийн ажилчдаар хангагдаж, зөв хандлагатай, тогтвортой хүний нөөц бий болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн олон залуусын мөрөөдлийг биелүүлсэндээ баяртай байгаагаа илэрхийлээд үйлдвэрийн өнөөгийн байдал, ирээдүйн талаар товч танилцуулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн дээвэр дор нэгэн баг болж нэгдсэн залуустаа Үндэсний баялаг бүтээх их үйлсэд нь өндөр амжилт хүссэн юм. Үүний дараа “Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-т хамрагдаж буй 100 ажилтан үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.   
Энэ үеэр зарим шинэ ажилтантай уулзаж сэтгэгдлийг сонссон юм. 

Засвар механикийн заводын архивч, Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу алтан медальт Д.ЭНХ-АМГАЛАН: 

  -Би хөдөлмөрийн гараагаа үүрэн холбооны анхдагч оператор Мобиком корпорацийн Эрдэнэт салбараас эхэлсэн. Тэнд үйлчилгээний ажилтан, ахлах мэргэжилтэн, нягтлан бодогч, менежер, сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн харилцагчдыг хариуцсан менежерээр ажилласан. Хамтран ажиллах хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн талаарх мэдлэг, мэдээлэл маань тэлж, Монголын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа, ажилчдаа үнэт капитал гэж үздэг сайхан хамт олон дунд орж ажиллах сэдэл төрсөн. Тэгээд сонгон шалгаруулалтад тэнцэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, Монголын бахархалт үйлдвэрээр овоглож хувь заяагаа холбосондоо туйлын баяртай байна. Эрдэнэт үйлдвэр маань тодорхой зорилготой, алсын хараатай, нийгмийн хариуцлагатай, ажилтнаа хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй нь надад их таалагдсан. Одоо нэг хөтөлбөрийнх нь үр шимийг хүртэн хөгжих болсондоо талархаж байна. Өнөөдөр би шинэ ажилтан, цаашид олон жил Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонтой улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулах болно

Засвар угсралтын цехийн засварчин Б.БАТМЭНД: 

   -Би Эрдэнэт үйлдвэрийн Засвар угсралтын цехийн агааржуулалтын хэсэгт тоног төхөөрөмжийн угсрагч засварчнаар эхний сардаа ажиллаж байна. 2016 онд Архангай аймагт Ерөнхий боловсролын сургууль дүүргэсэн. Сурагч байхдаа бөхийн спортоор хилээллэж олон амжилт гаргасан. Сонирхогчийн сумо бөхийн Улсын аварга, өсвөрийн үндэсний бөхийн болон чөлөөт бөхийн аймгийн аварга, сумандаа түрүүлж Сумын заан цол хүртэж байлаа. Би багаасаа л Эрдэнэт үйлдвэрт ажиллахыг мөрөөдсөн. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клубт бэлтгэл хийдэг байсан юм. Эрдэнэт үйлдвэрийнхээ, нутаг усныхаа нэрийг гаргасан сайн ажилчин-тамирчин болно гэж мөрөөдсөн. Мөрөөдөл минь эхнээсээ биелж байгаад баяртай байна. Би ШУТИС-ийг инженер мэргэжлээр төгссөн. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад орж, Эрдэнэт үйлдвэрийн өндөр босгыг давж чадсандаа өөрөөрөө үнэхээр бахархсан. Манай үйлдвэр ажилчдаа ажлын мэдлэг, ур чадвараас гадна спорт, урлаг гээд бүхий л талаар хөгжүүлдэг нь надад их таалагддаг. 

М.ОДГЭРЭЛ
Б.БАТТӨГС

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА