БЯМБА
2025.08.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллав
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллав

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, гишүүн Ц.Анандбазар, Г.Тэмүүлэн, С.Ганбаатар, Х.Булгантуяа нар Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, Ил уурхайн үйл ажиллагаа, Баяжуулах үйлдвэрийн Нунтаглах баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн ажлын явц, уусган баяжуулах технологиор исэлдсэн хүдрээс цэвэр зэс үйлдвэрлэх болон зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслүүдтэй танилцлаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэрлэлийн хүчин чадлаа 35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэхийн тулд Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил хоёр жилийн өмнөөс Хаягдлын аж ахуйгаас эхэлж, технологийн олон тооны бага хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжийг өндөр хүчин чадалтай, орчин үеийнхээр сольж бэлтгэсэн юм. Одоо Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсэгт жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай шинэ шугам ирэх намар ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Үйлдвэрийн үндсэн цехүүдэд өрнөж буй ажлуудтай танилцах үеэрээ УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг эрс өсгөж, ойрын хугацаанд жилд 50 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэх боломж байгаа эсэхийг сонирхлоо. 

 Энэ үеэр УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны зарим гишүүнтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм. 

     Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би 2016 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт гурав дахь удаагаа ирж байна. Сүүлийн жилүүдэд нэг л зүйлийг харж байна. Үйлдвэрлэж буй баяжмалынхаа хэмжээг огцом нэмэгдүүлэх бололцоо байна уу гэж. Тодорхой ахиц гарч байгаад баяртай байна. Уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч байгаа гээд тодорхой бэрхшээлүүд байгааг ойлгож байна. Гаргаж байгаа бүтээгдэхүүнээ бууруулахгүйн тулд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага бий. Тэгэхдээ хүдэр боловсруулах хүчин чадлаа 50 сая тонн хүртэл нэмэгдүүлэх том зорилт тавих хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийг дагаад Эрдэнэт хотын асуудал яригдана. Нөөц тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа тохиолдолд үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх ямар бололцоо байгааг судлах зорилготой Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооныхон Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. 

 Х.БУЛГАНТУЯА: Би Эрдэнэт үйлдвэрт анх удаа ирж байна. Өмнө нь Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, төрийн сангийнхантай уулзаад явж байсан. Монгол Улсын төсвийн гол бүрдүүлэгч Төрийн өмчит том үйлдвэрийн газар цаашдын 40 жилийн үйл ажиллагаагаа хэрхэн харж байгаад онцгой анхаарч байна. Монгол Улсын Их хурал анх удаа Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо байгууллаа. Өмнө нь Эдийн засгийн байнгын хороон дээр банк, санхүүгийн систем, үйлдвэржилт, томоохон төсөл хөтөлбөрүүд, барилга хот байгуулалт гээд бүх салбарын асуудал яригддаг байсан бол одоо Монголын эдийн засгийг бүрдүүлж байгаа томоохон үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдэд ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байна, үүнийг урагш нь явуулахын тулд төр засаг, УИХ-аас хууль, эрх зүйн орчинг хэрхэн яаж сайжруулах вэ гэдэгт тусгайлан анхаарах гэж Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог гаргасан. Тиймээс бид намрын чуулган эхлэхээс өмнө Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн үйлдвэржилтийн бүс нутгаар явж, төрийн болон хувийн өмчит компаниудад  ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн хувьд зэс хайлуулах үйлдвэр барих, дагалдах олон үйлдвэр байгуулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутаг болон ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх гээд маш олон тулгамдсан асуудлуудтай байдаг. Нөгөө талаар хөрөнгө оруулалт төвлөрүүлэхийн тулд татварт төлөх орлогоосоо татгалзах болно. Энэ бүгдийн балансыг хэрхэн яаж хадгалах вэ гэдэг бол чухал. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэр дагасан бүхэл бүтэн хот бий болсон. Тиймээс энэ бүс нутгийг зөвхөн Эрдэнэт үйлдвэрээр битгий хараасай гэж боддог. Уул уурхайн мэдлэг шингэсэн нутагт энэ чиглэлийн их, дээд сургуулиуд бий болгох, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй. Монгол Улс 2030 оноос мэдлэгт суурилсан эдийн засагтай болохоор хөгжлийн баримт бичгүүд дээр тусгасан. Энэ хүрээнд юу хийх ёстой, ямар хөрөнгө оруулалт шаардлагатай, ямар бодлогожилт хэрэгтэй вэ гэдгийг Эрдэнэт хот ч гэсэн баримтлах ёстой гэв. 

 

     УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг Монгол Улсын эдийн засгийн бодлогод нийцүүлэн барих нь чухал. Оюутолгой болон бусад зэсийн ордын баяжмалыг хайлуулах, боловсруулахыг бодож байршлаа сонгох хэрэгтэй гэв. Эцэст нь УИХ-ын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

М.ОДГЭРЭЛ
Ш.ЛХАМСҮРЭН

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА