ПҮРЭВ
2025.10.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Ирж буй ISO”-г нутагшуулчихвал ч...
“Ирж буй ISO”-г нутагшуулчихвал ч...

             Агуу зүйл бүхэн энгийнээс, жирийн нэгэн зүйлээс эхтэй байдаг. Саяхан Захиргааны дөрөвдүгээр байраар ажлын шаардлагаар орж хоёр давхарт явж байтал Санхүүгийн хяналт, аудитын албаны нэгэн өрөөний хаалганы хажууханд  “ Ирж буй ISO нэртэй самбар өлгөөстэй харагдана.

Сонирхон харвал тус байгууллагын дарга, мэргэжилтнүүд албаны цагаар, албан ажлаар гадуур явах бол энэ тухай мэдээллээ бичиж үлдээдэг, мэдээллийн самбар ажээ. Ерөөс хамгийн энгийн хэрнээ хүнд хэрэгтэй, явдал чирэгдэл болоод байдаггүй энэ ажлыг бүр тодруулбал “Ирж буй ISO”-г Эрдэнэтэд нутагшуулчихвал ч янзын болох гээд байна. Хэвлэл мэдээллийнхэн гэлтгүй, иргэд төрийн үйлчилгээний талаар мэдээлэл авах гэж төрийн байгууллагад байнга ханддаг. Ихэвчлэн цоожтой хаалга мөргөдөг нь нууц биш. Үүдний жижүүрүүд нь “Гадуур ажилтай, хэзээ ирэхийг нь мэдэхгүй” гэсэн ганц өгүүлбэрийг тоть шиг л давтаж суудаг дүр төрх манай аймагт түгээмэл, ялангуяа төрийн байгууллагад.

Төрийн байгууллагаас үйлчилгээ авах гэсэн, мэдээлэл хүссэн иргэд цоожтой хаалгыг нэг мөргөнө, хоёр дахиа татаад түгжээтэй учраас гурав дахь удаагаа очихоос халширч түүнээсээ болоод дарга нар болоод төрийн үйлчилгээнийхэнд “Ажил хийдэггүй, ажил дээрээ байдаггүй” гэсэн ганцхан дүгнэлт хийдэг нь нууц биш.

Тэгвэл Д.Сайзмаа даргатай Санхүүгийн хяналт, аудитын албаны энэхүү тэргүүн туршлагыг аймагтаа нэвтрүүлчихвэл иргэдэд төрийн үйлчилгээ арай л нээллттэй болно доо. Төрийн албан хаагчид дандаа өрөөндөө суугаад байхгүй нь мэдээж. Гадуур гарах ажил төрөл байна. Энэ талаарх мэдээллээ иргэдэд өгдөг болвол хамгийн том амжилт ч юм шиг. Гадны ямар байгууллагаар хэдээс хэдэн цагийн хооронд явах тухай, яаралтай үед холбоо барих утас, цайны цагийн тухай мэдээллээ тэрхүү “Ирж буй ISO”-д биччихвэл ч бүх зүйл “ОК” үгүй юм аа гэхэд ядаж л иргэнд боломжийн санагдана. Санхүүгийн хяналт, аудитын албаны энэхүү                            “ Ирж буй ISO яах аргагүй Эрдэнэт хотод, төрийн үйлчилгээнд дутагдаж байна. Саяхан аймгийн төр захиргааны байгууллагаас Санхүүгийн хяналт, аудитын албанаас чанарын удирдлагын тогтолцооны “ISO 9001:2015” олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагаар шалгаруулж Өргөмжлөл гардуулсан байна. Чухам л нүдээ олсон шагнал тэр болж. Нэг үгээр хэлбэл, энэ самбар тус байгууллагыг ийм өндөр хэмжээний үнэлэмжтэй болоход үлэмж үүрэг гүйцэтгэсэн бололтой. Тиймээс төрийн өөр бусад байгууллагынханд санал болгоход “Ирж буй ISO”-г нэвтрүүлчихвэл ажил төрөл чинь нэг шатаар дээшилж цаашилбал Олон улсын стандарт нэвтрүүлсэн байгууллага, хамт олон болоход нэг алхмаар ч гэсэн дөхөх гээд байна.

2014 онд Авлигатай тэмцэх газраас Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн дунд “Төрийн байгууллагын хүнд суртал, авлига” сэдвээр уралдаан зарласан. Манай сэтгүүлч “Би гадуур ажилтай байна, миний утас...” сэдэвт нийтлэлээр оролцож хоёрдугаар байр эзэлж байсан. Нийтлэлийн гол баатар нь аймгийн Стандартчлал хэмжил зүйн хэлтсийнхэн байсан. Тэд албан ажлаар гадуур гарахдаа мэдээллийн самбар ажиллуулж байсан тэрхүү үйл явцыг нь сурвалжилж уралдаан илгээж билээ. Тэр үед олон улсын стандарт, “ISO” энэ тэр ч сураггүй байлаа. Гэхдээ л тэд тухайн үедээ төрийн үйлчилгээгээр бусдаасаа ялгарч байсан түүхтэй.

Энэ мэт аймаг, орон нутгийн тэргүүн туршлагыг нутагшуулбал сүүлдээ Эрдэнэтийн гэх онцлогтой төрийн үйлчилгээний нэрийн хуудас болж манддаггүй юм аа гэхэд иргэдэд чирэгдэлгүй байх тал дээр амжилт болж мэдэхээр байна.

МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ