ПҮРЭВ
2026.07.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЗАСВАР МЕХАНИКИЙН ЗАВОД 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ
ЗАСВАР МЕХАНИКИЙН ЗАВОД 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

Засвар механикийн заводын хамт олон “Ковид-19” цар тахлын үед өртөг зардлаа бууруулж, нэмэгдэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 10 ажил төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Тухайлбал, үйлдвэрлэлээс гарч буй ган зоргодсыг жижиглэн, дахин хайлалтад ашиглахаар төлөвлөн, засвар үйлчилгээ хийж эхэлжээ. Ингэснээр, ган зоргодосны хаягдалгүй болно гэсэн үг. Эднийхэн өмнө нь ширмэн болон өнгөт металлын зоргодсыг дахин хайлуулж ашиглаж эхэлсэн бол ган зоргодсоо ч дахин ашиглах боломж  бүрдэж байна. Эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд нийт 2.5 тэрбум төгрөгийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс оны эхний найман сарын байдлаар 2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. 

     Заводын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, бусад төлөвлөгөөт зорилтоо биелүүлэн ажиллаж байна. “Цутгуурын цехэд Хүйтнээр хатуурах холимгоор хэв барих шугамын технологи нэвтрүүлж, үйлдвэрлэл эхлээд гурван сар болж байгаа. Шинэ технологийн үйлдвэрлэлийн үзүүлэлт хэвийн бөгөөд үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангахад онцгой анхаарлаа. Өөрөөр хэлбэл, аливаа доголдол саатлыг арилгаж, технологи жигдрэлтийг чухалчилж байна. Шинэ технологийн горим, үйл явцад ажилтнууд сэтгэл өндөр байна. Энэ оны сүүлчээр шинэ технологи бүрэн нутагшиж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтэд эергээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна” гэж Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн оны эхний найман сарын ажлаа дүгнэлээ. 

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

М.Балжинням

Б.Баттөгс

ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА