МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Бүтээн байгуулалтын болон цаг үеийн ажлын явцад хяналт тавьж, эрчимжүүлэх чиглэл өглөө
Бүтээн байгуулалтын болон цаг үеийн ажлын явцад хяналт тавьж, эрчимжүүлэх чиглэл өглөө

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын Даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн хуралдаж, өнгөрсөн долоо хоногийн ажлын мэдээллийг сонсов.

Шуурхай зөвлөгөөнөөр  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн хэмжээнд хийгдэж буй цаг үеийн болон томоохонбүтээн байгуулалт төсөл хөтөлбөрийн явцыг эрчимжүүлж, бодитой урагшлуулах үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, “Уурхайчин-1” хорооллын барилгын ажил, нийгмийн цехүүдийн засвар үйлчилгээ, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах зэрэг ажлын явцтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлыг даруй шийдвэрлэхийг ажил хариуцсан орлогч, удирдлагуудад үүрэг болгосон. Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр зөрчилгүй, хэвийн ажиллаж урьдчилан сэргийлэх ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн байна. ХАБ-ын дөрөвдүгээр шатны хяналт шалгалтыг Ил уурхайд зохион байгуулж, тус цехийн хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд “хангалттай” үнэлгээ өгчээ. Мөн ХАБЭА-н цахим сургалтад нийт 256 хүн хамрагдсан байна. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл, ариутгалын  ажлууд тогтмолжиж, өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажиглалтын байранд 29 хүн тусгаарлагдаад буй аж.

 Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлт хэвийн үргэлжилж, намар өвлийн бэлтгэл хангах 292 ажил төлөвлөгдсөнөөс 40 гаруй хувийн биелэлттэй байна. Намар өвлийн бэлтгэл ажилд цех нэгжүүд онцгой анхаарч, цаг хугацаандаа чанартай хийж гүйцэтгэхийг Үйлдвэрлэлийн хэлтсээс анхааруулав. Үйлдвэрлэлийн үндсэн цехүүд, газар хэлтсийн удирдлага 7 хоногийн ажлын тайлан мэдээлэл болон ойрын зорилт төлөвлөгөөг танилцуулсны дараа Ерөнхий захирал, түүний чиглэл хариуцсан орлогч нар мэдээлэл хийв. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас энэ сарын 20, 21-ний өдрүүдэд үйлдвэрийн залуу ажилтны уулзалт, сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн удирдах ажилтнуудын хагас жилийн ажлын үнэлгээ гаргаж байгааг газрын дарга О.Отгонбаяр мэдээллээ. Ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Эрчим хүчний ажилтны өдрийг тохиолдуулан зарим ажилтанд Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн төр захиргааны байгууллагын шагнал гардуулсан. Эрчим хүчний яамны Тэргүүний ажилтан цол тэмдгээр Цахилгааны цехийн инженер П.Ганчимэг, тус яамны “Хүндэт жуух” бичиг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух” бичиг, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”, Монгол-Оросын найрамдлын 70 жилийн ойн дурсгалын медалиар М.Бямбасүрэн, О.Отгонбаяр нарын нийт найман ажилтныг тус тус шагналаа.  

М.Балжинням

Фото Б.Баттөгс

Эх сурвалж:”Erdenettoday.mn”

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН