НЯМ
2025.06.09
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
​Ч.Хүрэлбаатар: Дараах НАЙМАН дэмжлэгийг он дуустал үргэлжлүүлэхээр тооцож, тодотголоо боловсруулсан
​Ч.Хүрэлбаатар: Дараах НАЙМАН дэмжлэгийг он дуустал үргэлжлүүлэхээр тооцож, тодотголоо боловсруулсан

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа 2020 оны төсөвт тодотгол хийх талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр 2020 оны нэгдсэн төсөвт хийх тодотголын талаар танилцууллаа. Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 5-6 хувиар унах судалгаа гарсан. Хэдий тийм байгаа ч 2021 онд дэлхийн эдийн засаг 5-7 хувиар өсөх, мөн манай экспортын гол түнш орон болох Хятадын эдийн засгийн өсөлттэй уялдуулан Монгол Улсын төсвийг тооцоолж байна. Ийнхүү өнөөгийн нөхцөл байдалд тохируулан төсвийн тодотголыг хийхдээ хэд хэдэн зарчим баримталсан.

-Ард  иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэх

-Эрүүл мэндийн салбарт коронавирустэй холбоотойгоор ихээхэн дэмжлэг үзүүлнэ

-Экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авна

-Мөн дэлхийн улс орны адил цахим шилжилтийг хийнэ

-Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ хийж амжаагүй, тендер нь зарлагдаагүй газруудын зардлыг хасах шийдвэр гарсан. Ингэснээр 520 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг гарган  авч байгаа. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтаас энэ хэмжээний мөнгө хасагдаж байна гэсэн үг. Харин бүтээн байгуулалт нь хийгдэж буй газруудын ажил хэвийн үргэлжилнэ.

Мөн өмнө авч хэрэгжүүлсэн дэмжлэгийн чанартай арга хэмжээг 2020 он дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Үүнийг  танилцуулбал,

1. Хүүхэд бүрт 100 мянган төгрөг сар бүр олгодог дэмжлэгийг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо. Энэхүү арга хэмжээг санхүүжүүлэхэд 312 тэрбум тэрбум төгрөг шаардлагатай байгаа.

2.  Нийгмийн халамжаас мөнгө авдаг тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлсэн арга хэмжээг 2020 он дуустал үргэлжлүүлнэ.

3.  Амьжиргааны төвшин, амьдралын нөхцөл боломж тааруу байгаа иргэдэд олгож буй хүнсний талоны тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал олгоно.

4. Байнгын асаргаа шаардагддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 100 болгосныг мөн он дуустал үргэлжлүүлнэ.

5.  Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэсэн байсан. Тэгвэл үүнийг он дуустал ажил олгогч нь тав, даатгуулагч нь тав хувь байхаар тогтоолоо.

6.  Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош байдаг аж ахуй нэгжээс он дуустал албан татвар авахгүй.

7.  Түрээсийн орлогоо бууруулсан аж ахуй нэгжүүдийн орлогын албан татварыг он дуустал бууруулна.

8.  Эрүүл мэндийн салбарт хэрэглэдэг зүйлсийн гаалийн татварыг хөнгөлөх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.

Аж ахуй нэгжүүдийн  орлогын албан татварыг бууруулахад 100 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байгаа. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 115 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгаа бөгөөд салбарын ажилчдын хамгаалах хувцас хэрэгсэлд, эм, тарианд 71 тэрбум, короноавирусийн вакцин, улирлын томуугийн эсрэг вакцинд авахад 22 тэрбум, халдвартай хүмүүстэй нүүр тулж ажиллаж буй албан хаагчдын илүү цагийн хөлс, илүү цагийн хөлсийг нэмж өгөхөд холбогдох  нэмэгдлийг тооцоход 118 тэрбум төгрөг нэмж төсөвлөж байна. Мөн ХӨСҮТ-ийн лабораторийг өргөтгөх, шинээр байгуулах санхүүжилтийг тусгасан. Түүнчлэн Хил хамгаалах, мэргэжлийн хяналтын ажилчдын хамгаалах хувцаст 66 тэрбум төгрөг нэмнэ.

Энэ жил төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр буурч байгаа. Энэ нь олон татварыг цуцалсан, хил хаасан зэрэгтэй холбоотой. Үүнээс үзэхэд, оны эцэст 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллах тооцоо гарч байна.

Түнш орнууд болон олон улсын байгууллагуудаас олгож байгаа зээл тусламжийг зориулалтын бус аргаар ашиглаж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэхдээ гаднаас орж ирсэн мөнгө төсвийн тусламж байдлаар орж ирдэг. Жишээлбэл, Ази, Дэлхийн банкнаас орж ирж байгаа мөнгө төсвийн дэмжлэг хэлбэрээр орж ирсэн байдаг юм. Тэгэхээр буруу зүйлд зарцуулагдах боломжгүй. Хоёр дахь эх үүсвэр нь гаднын санхүүжилтээр хэрэгжсэн төслүүд бий.

Дараа нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих үү. Төсвийн алдагдлыг хэрхэн тооцсон бэ?

-Бид төсвийн тодотголыг хийхдээ бусад орнуудын авч буй арга хэмжээ, төсөв нь ямар байхыг харж байж хийсэн. Өмнө бидний алдаж байсан зүйл бол төсөв багасахаар нь бүх зүйлээ танаад эхэлдэг байсан. Эдийн засаг нь өсөхөөр Засгийн газрын зарлага нэмэгдэхээр эдийн засаг савлаж эхэлдэг юм. Тиймээс энэ алдааг гаргахгүйгээр, бусад улс орнуудыг харж, төсвийн алдагдлаа тооцсон. Харин ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар албан ёсны яриа хэлэлцээр хийгээгүй байна. Ер нь бид коронавирустэй холбоотойгоор хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Засгийн газар үнэт цаас гаргах замаар алдагдлаа санхүүжүүлнэ гэж ойлголоо. Энэ ямар учиртай юм бэ?

-У.Хүрэлсүхийн засгийн газар 2017 онд байгуулагдсанаасаа хойш олон улсад бонд, дотооддоо үнэт цаас гаргалгүй явж ирсэн. Энэ хугацаанд блокчейн дээр үндэслэсэн платформоор нийт аж ахуй нэгж, иргэд, банк санхүүгийн байгууллагад санал болгох бэлтгэл ажлыг хийсэн. Бид ойрын хугацаанд дотооддоо Засгийн газрын үнэт цаас гаргах төлөвлөгөөтэй байна.

-Төрийн байгууллагуудын зардлыг 118 тэрбум төгрөгөөр танасан гэлээ. Ямар, ямар зардлуудыг хассан бэ?

-Оны эцэст төсвийн алдагдлыг бид 3.8 их наяд төгрөг  байхаар тооцож байгаа. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэх хэмжээний алдагдал гэсэн үг. Төсвийн ерөнхийлөн захирагч нарийн зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр танасан гэдэг нь тэвчиж болох зардлуудыг хасна гэсэн үг. Тухайлбал,  томилолт, эд хогшил, бараа үйлчилгээний зардал гэх зэрэг хэмнэж болох бүх зардлыг хасч байгаа.  Харин бүтээн байгуулалтын ажил хэвийн хийгдэж буй төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх бөгөөд барилгын ажил хийгдэх улиралд ажлаа багтааж хийгээгүй байгаа төслийг зогсоож байгаа юм. 

-2021 онд төсөв ямар байх вэ?

-Бид Хятадын эдийн засгийг сайн байна гэсэн хүлээлттэй байгаа. Энэ жилийн хувьд Хятадын эдийн засаг найман хувиар буурсан ч хоёрдугаар улирал 3.2 хувиар өссөн. Аж үйлдвэрлэлийн төвшин нь 2019 онтойгоо ижил хэмжээнд байгаа юм. Тэгэхээр Хятадын худалдааны үйл ажиллагаа хэвийн байгаа учир манай улсын гол түнш болох оронд ч нөлөөлнө гэж үзэж байгаа. Ийнхүү боломжийг ч бид 100 хувь ашиглах ёстой.

2020 оны эхний улиралд Монгол Улсын эдийн засаг 10.2 хувиар агшсан. Бидний хувьд оны эцэст эдийн засаг -1 хувиар буурах болов уу гэсэн тооцоолол байна. Гэхдээ ирэх жилээс долоон хувиар өснө гэж таамаглаж байна.

-Саарал жагсаалтаас гарах асуудал ямар шатандаа байна вэ?

-Монгол Улс өмнө тавьж байсан шаардлагыг хангаж чадсан. Харин шаардлагын хэрэгжилтийг хангаж ажиллуулж байгаа эсэхт ирж, шалгалт хийх ажил үлдсэн байгаа. Бидний зүгээс гадаадаас ирж ажиллаж байгаа банк санхүүгийн ажилчид болон бусад хүмүүсийг ашиглан хяналт шалгалтыг шуурхай хийж өгөх хүсэлтийг ФАТФ-руу явуулсан байгаа. Бид Ерөнхийлөгчөө хүртэл карантинд оруулж байсан шүү дээ. Тэгэхээр гадаадаас хяналтын хүмүүс ирэхээр бол карантины журмын дагуу ажиллана.

Эх сурвалж: itoim.mn

“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил