Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.23 Үүлэрхэг Орхон -9° / -1° USD 3598.45▲ EUR 4042.68▲ CNY 539.19▲ RUB 44.34▲ KRW 2.72
Шуурхай
SI card

Шилэн дансны хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Иргэний танхимаас өнөөдөр Шилэн дансны тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. “Ухаалаг төр” бодлогын хүрээнд боловсруулагдсан гурван хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод буй бөгөөд энэ хүрээнд иргэд, судлаачдаас санал авч буй юм. Үүнд, Шилэн дансны тухай, Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслүүд багтсан байна. Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн зорилго нь төсвөөс санхүүжих аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо нь ил болгох, хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн сайт болон интернэтэд дэлгэснээр сонирхсон хүн бүхэн орж үзэх боломж бүрдүүлэх тухай аж. Мөн төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болох бөгөөд энэ нь үр ашиггүй зардал, маргаан, шахааны бизнес зэрэг сөрөг үр дагаваруудаас зайлсхийх чухал алхам юм. Хэлэлцүүлгийн талаар болоод хуулийн төслүүдийн талаарх дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.  Э.ЭНХ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card