МЯГМАР
2025.08.06
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
УИХ-ын гишүүн Д.Батлут аймгийн Засаг даргын тамгаа хүлээлгэн өгөв
УИХ-ын гишүүн Д.Батлут аймгийн Засаг даргын тамгаа хүлээлгэн өгөв

2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Дамбын Батлут УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж эхлээд байна.

Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 97 дугаар захирамжаар Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Дамбын Батлутыг чөлөөлж, дараагийн Засаг даргыг шинээр томилох хүртэл Засаг даргын бүрэн эрхийг  Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Сэмжидийн Батжаргал хэрэгжүүлэн ажиллахаар болсон билээ.

            Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Батлут аймагтаа хүрэлцэн ирж Засаг даргын ажлаа хүлээлгэн өглөө.

            Ажил хүлээлцэх, Орхон аймгийн Засаг даргын тамгыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид болон Засаг даргын орлогч нар, ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцлоо.  

Үйл ажиллагааны эхэнд 2019 оны үйл ажиллагаагаараа тэргүүлсэн зарим байгууллагуудад шагнал гардуулав. 

            Энэ үеэр Орхон аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд Монгол улсын Ерөнхий сайдын захирамжийг уншиж танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Д.Батлут аймгийн Засаг даргын тамгыг Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалд гардуулан өглөө.

Мөн бодлогын баримт бичгүүд болох,

- Орхон аймаг, Эрдэнэт хотын Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025

- Тогтоол, шийдвэрүүд болон бодлогын баримт бичгийн эмхтгэл

- Аймгийн 2020 оны төсөв, эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ

- Орхон аймаг, Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын эмхтгэл /2016-2020 он/

- Орхон аймгийн Статистикийн эмхтгэл, сэдэвчилсэн танилцуулга зэргийг мөн хүлээлгэн өглөө.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Батлут хамтран ажилласан баг хамт олон, удирдлагууд, Орхон аймгийн иргэддээ хандаж үг хэлэв. Мөн аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал нар амжилт хүсэн үг хэллээ.

            Эцэст нь Монгол улсын төрийн дуулал эгшиглэж энэхүү ёслолын арга хэмжээ өндөрлөв.

            УИХ-ын гишүүн Д.Батлутыг Орхон аймгийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажилласан хугацаанд Орхон аймаг 3 жил дараалан Монгол улсын шилдэг тэргүүний аймгаар, Жаргалант сум Монгол улсын тэргүүний сумаар тус тус шалгарсан.

 Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Орхон аймгийг Эрдэнэт хот болгох эрх зүйн үндэс баталгаажсан, Хүний хөгжилд чиглэсэн 18 дэд хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа, ШУТП байгуулагдаж Эрдэнэтчүүд анх удаа гагнуурын электрод, будаг үйлдвэрлэж эхэлсэн, өмнө нь царцаагдаад байсан олон цэцэрлэг сургууль, эмнэлэг шинээр ашиглалтад орсон, Эрдэнэт хотыг үер усны аюулаас хамгаалах далан суваг барих ажил эхэлж, цаашид Европын сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам. долларын зээлийн хүрээнд иж бүрэн төсөл хэрэгжиж түүний 50 хувь нь буцалтгүй тусламжаар хийгдэхээр болсон, “ЭДЦС” ТӨХК-ийн өргөтгөл барих ажил хийгдэж байгаа, Жаргалант суманд 8 мвт-ын технологийн уур гаргах хүчин чадалтай уурын зуух баригдаж энэ онд ашиглалтад орох, 6.8 сая ам. долларын өртөгтэй Эрдэнэт хотын ард иргэдийн цахилгаан хангамжийн асуудлыг сайжруулах төсөл, Польш улсын 9 сая Еврогийн хөнгөлөлттэй зээлээр Хог боловсруулах үйлдвэр барих ажил хийгдэж эхнээсээ үр дүнгээ өгч эхлээд байгаа зэрэг олон томоохон ажлууд амжилттай хэрэгжиж байна.

             Д.Батлутын Орхон аймгийн Засаг даргаар ажиллах хугацаанд хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, соёл, биеийн тамир спорт, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт орон нутгийн төсвөөс 153,7 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Ийнхүү цаашид дараагийн Засаг дарга томилогдох хүртэл Орхон аймгийн Засаг даргын бүрэн эрхийг С.Батжаргал хэрэгжүүлэн ажиллахаар боллоо. 

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА