Ард түмэн төрийн эрхээ барьж байна
УИХ-ын 8 дахь удаагийн Сонгуулийн санал хураалтын өдөр гадаа тэнгэр бүрхэг, зарим үед бороо шивэрч байгаа ч эрдэнэтчүүд дөрвөн жилд нэг удаа болдог төр барих эрхээ эдэлж байна. Бага үд буюу 12.00 цагийн байдлаар аймгийн хэмжээнд Сонгуулийн ирц 27 хувьтай гарчээ.
Энгэртээ одн медалиа гялалзуулсан ахмад настнаас эхлээд анх удаагаа сонгуульд саналаа өгөх гэж байгаа шинэ зууны иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож байна.
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/BwkARybJduk" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>