СОНГУУЛИЙН ӨДӨР ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД АЖИЛЛАХГҮЙ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.3-т ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна хэмээн хуульчилсан тул зургадугаар сарын 24-нд бүх нийтээрээ амарч, иргэд саналаа өгөх юм.
Энэ өдөр мөн томоохон зах худалдааны төвүүд ажиллахгүй.
Түүнчлэн УИХ-ын сонгуультай холбогдуулан иргэдийн амгалан тайван байдлыг хангах, нийгмийн хэв журам сахиулах үүднээс 6 сарын 23-25-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй.