Үндсэн агуулга руу шилжих
Даваа 2026.10.26 Үүлшинэ Орхон -10° / -4° USD 3598.54▲ EUR 4029.83▲ CNY 539.43▲ RUB 44.42▲ KRW 2.71▲
Шуурхай
SI card
Шинэ насос суурилуулах ажил үе шаттай хийгдэнэ

Шинэ насос суурилуулах ажил үе шаттай хийгдэнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Эрдэнэт үйлдвэрийн  техник технологийн шинэчлэлийн хүрээнд Ус хангамжийн цехэд шинэ насоснууд суурилуулах ажил явагдаж байна. Энэ нь 1978 оноос ашиглаж буй Эргэлтийн ус хангамжийн хэсгийн ЦН3000-197 насосыг Япон улсын EBARA фирмийн  600*400CJNM маркийн насосоор үе шаттайгаар солих ажил юм.  Эхний  насос суурилуулах ажил  Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн баталсан графикийн дагуу явж байна. Уг ажлын зураг төсвийг Зураг төслийн  хүрээлэн гаргасан бол БЗЦ-ийн Б. Бямбадорж мастертай бригад эхний насосны суурийн ажлыг гүйцэтгэв. Эргэлтийн ус хангамжийн хэсгийн засварын бригад Цахилгаан удирдлагын болон шугам хоолойн угсралтын ажлыг хийх бөгөөд 4-р сарын 20-нд ашиглалтад оруулна. Одоогоор цахилгааны удирдлагын шкаф хүчний болон хяналтын  кабелийн угсралт холболт, шугам хоолойн  ажлыг тус цехийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийж байна. Уг насосыг сольсноор эргэлтийн ус хангамжийн найдвартай жигд ажиллагаа сайжирч, цахилгаан эрчим хүч болон засвар үйлчилгээний зардлыг хэмнэх юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card