Г.Ганбаатар: Халдвартын тасагт найм, бусад газарт 199 хүнийг тусгаарлаад байна
Аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр аймгийн Онцгой комиссын дэд дарга, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар “Өнөөдөр манай аймгийн хэмжээнд 207 хүнийг тусгаарлаад байна. Тэдний наймыг нь БОЭТ-ийн Халдвартын тасагт үлдсэн 199-ийг нь ГОК-ын Эрдэнэт сувилал, Эрдэнэт, Дээдэс зэрэг зочид буудлуудад тусгаарлаад байна. Үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас тусгаарлагдсан иргэдийг 21 хоног байлгана” гэлээ.