Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
“Эрдэнэтийн ДЦС” аймгийн Онцгой комисст 9.9 сая төгрөг хандивлажээ

“Эрдэнэтийн ДЦС” аймгийн Онцгой комисст 9.9 сая төгрөг хандивлажээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Орхон аймгийн Онцгой комиссоос явуулж байгаа Ковид-19 халдвараас сэргийлэх ажлын хүрээнд аймгийн төсвөөс 54 сая төгрөгөөр ариутгал, халдваргүйтгэл хийсэн. Эхний ээлжинд аймгаас хөрөнгийг нь гаргаад байна. Цаашид уг ажлыг орон сууцны байрнуудад СӨХ-д өөрсдийн хөрөнгөөр хийж хэвшихийг аймгийн Онцгой комисс үүрэг болгожээ. 

Аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн сайн дураар аймгийн Онцгой комисст хандив тусламж өгч байна. “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК 9,9 сая төгрөг, 10 кг ариутгалын бодис хандивласан байна. Мөн “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК 5 сая төгрөгийн хандив өгчээ. Эхний ээлжинд дээрх хандивын 5 сая төгрөгөөр 35 мянган ширхэг амны хаалт авахаар захиалсан байна.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card