БААСАН
2026.01.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Маск “магнаг” болжээ
Маск “магнаг” болжээ

Гудамжаар алхаж байгаа гурван хүний хоёр нь, таван хүний гурав нь маск буюу амны хаалтгүй байна. Аймгийн Онцгой комиссоос энэ сарын 12-ноос эхлэн төрийн байгууллагууд амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй гэдгээ зарлачихсан. 

Зарлах ч амархан, харин амны хаалтны нийлүүлэлтийг хангах тал дээр манай аймагт ажил хийгдэхгүй байна. Шинэ коронавирусын сургаар эмийн сангуудад байсан амны хаалтыг иргэд их хэмжээгээр бөөндөж авсан нь зохиомол хомсдол үүсгэхэд хүрсэн. Манай аймагт “Мөнхийн цагаан жим” нэртэй амны хаалтны үйлдвэр байдаг, Тус үйлдвэрийнхэн томоохон худалдааны төвд үйлдвэрийн үнээр буюу нэг амны хаалтыг 2000 төгрөгөөр иргэдэд худалдаж байсан ч одоо энэ нь тасарчихсан. АМны хаалт зүүгээгүй иргэдээс яагаам маск зүүхгүй байгаа талаар асууж тодруулахад “Тэр маск чинь алга. Хаана зарж байгаа юм. Заагаад өг. Одоо очоод авмаар байна. Байхгүй юмыг биднээс нэхээд байх юм. Үйлдвэрийн маск зүүмээр байна. Олдохгүй, байхгүй юмыг чинь яах гээв” хэмээн бухимдаж  байна.

 

Аймгийн Онцгой комисс дээр амны хаалтны худалдаа, нийлүүлэлтийг аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал хариуцдаг талаар орлогч дарга А.Түвшинжаргал танилцуулсан.

Хаврын хахирган цагаар Эрдэнэт хотод мах “магнаг” болдог байсан бол одоо маск “магнаг” болж эхэллээ. Ямар ч байсан аймгийн Онцгой комиссын өмнө, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед амны хаалтны асуудлыг хариуцаж байгаа Ц.Баяржаргал  даргаас амны хаалтны нийлүүлэлтийн талаар тодруулахад “ Би өчигдөр эмийн сангаар орсон. Үнэндээ амны хаалт сурсан хүмүүс их байсан. Аймгийн хэмжээнд ажилладаг Цагаан жимийн амны хаалтны нийлүүлэлт зогсчихоод байгаа. Өчигдөр би удирдлагатай нь ярьсан. Нийлүүлэлтээ хийнэ гэсэн. Өнөөдөр залгаад байхад утсаа авахгүй байна. Нөгөө талдаа амны хаалт бизнесийн хэлбэртээ орчихлоо. Тодорхой шийдэл гаргаж оёдлын үйлдвэрүүдээр хийлгэх тал дээр бодож байна. Үнэ нэмэгдсэн ч гэлээ эмийн сангуудад амны хаалт байдаг бол бас нэг учир бий гэхсэн. Гэтэл манайд үнэндээ хүнд байгаа. Цаашдаа Турк зэрэг улсад амны хаалт захиалах энэ тэр тал дээр анхаарлаа хандуулж байна. Улаанбаатарын Мөнхийн тун үйлдвэрээс амны хаалт ирж байгаа ч эмнэлгийн байгууллагад тараагаад дуусдаг юм билээ. Ямар ч байсан энэ асуудалд тун удахгүй арга хэмжээ авна” хэмээсэн юм.

Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр N-95 гэдэг шүүлтүүртэй амны хаалт л хамгийн сайн хэмээн сурталчилж байгаа нь иргэдийг нэг удаагийн, гараар хийсэн маск зэрэгт ач холбогдол өгөхгүй байх нэг шалтгаан болоод байна. Нөгөө талдаа дээрх стандартын гэгддэг амны хаалт Эрдэнэтэд хайгаад хайгаад олдохгүй байна. Ямар ч байсан өнөөдрийн байдлаар Эрдэнэтэд амны хаалт байхгүй, эмийн сангаас маск хайсан иргэд л их байна. Хаа нэгтэй хүнсний дэлгүүр, мухлагт амны хаалт үзэгдээд өнгөрөх нь  бий. Үнийн хувьд нэг удаагийнх нь хамгийн багадаа 650 төгрөгт хүрчээ. Амны хаалт хайгаад хайгаад олдохгүй байгаа энэ үед иргэддээ “амны хаалтгүй бол үйлчлэхгүй” гээд гэдийг байгаа төрийн үйлчилгээ хэний тусын тулд байна вэ гэдэг асуултад ч хүргэж байна. Дээхнэ үед Монголд ДОХ орж ирэхэд хөдөөгийн хөгшчүүл “Мань мэтэд нь олдохгүй байлгүй дээ, дарга нар нь хуваагаад авчих биз” гэж ярьсан тухай онигоо хүртэл бий. Тэгвэл саяхан аймгийн Улаан загалмайнхан Онцгой комиссын гишүүдэд амны хаалт тарааж дарга нарт тун ч их анхаарлаа хандуулж байсан. Онцгой комиссынхон болоод дарга нар энд тэндээс, захиалгаар амны хаалтны гайгүй сайн нөөцтэй болчихсон учраас “Амны хаалтгүй иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхгүй” гэж хатуурхаж байхаар хямдхан ч гэсэн нэг удаагийн амны хаалтны нийлүүлэлт тал дээр анхаарлаа хандуулахгүй бол болохгүй нь ээ. Эсвэл оёдлын жижиг дунд үйлдвэрлэгчдээр самбайгаар ч гэсэн амны хаалт хийлгэж нийлүүлбэл иргэд амны хаалт буюу масктай болчих боломж байна.  

 

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ