МЯГМАР
2025.11.19
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Иргэдийн гомдлыг “Гал гарсан”-ы дараа л шийдэж байх уу
Иргэдийн гомдлыг “Гал гарсан”-ы дараа л шийдэж байх уу

Нэгдүгээр микрийн 32 дугаар байрны оршин суугчид “Бидний амьдарч байгаа байрны хонгилын давхарт зөвшөөрөлгүйгээр Солонгос хоолын газар ажиллаж байна. Арга хэмжээ авч өгнө үү” хэмээн аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичгээр өргөдөл гаргажээ. Дээр нь аймгийн Иргэдийн санал, гомдол хүлээн авах 70353511 дугаарын утсанд арванхоёрдугаар сарын 13-нд хоёр ч удаа утас цохин дээрх гомдлоо гаргажээ.

Дарга нар өргөдөл, санал хүсэлтийг хүлээн аваад арга хэмжээ авч, хариуг өгөх 30 хоногоо хүлээн суутал энэ сарын 19-20-нд шилжих шөнийг 01.30 цагт 1-32 дугаар байрны хонгилд “FUSHION” нэртэй Солонгос хоолны газар ажиллуулдаг нөхдүүд аюулгүй ажиллагааны журам зөрчин гал алдах дөхжээ. Тэд будаа агшаагчаа тогноос салгалгүй орхисоны улмаас шөнө дунд тус байрны хонгилд утаа униар үүсч улмаар гал гарах нөхцөл бүрдсэн аж. Тус байрны оршин суугч эмэгтэй шинэ жилийн баяраасаа тараад гэртээ иртэл байрны нэг давхраас утаа гарч байсан гэнэ. Ингээд Онцгой байдалд хандсан байна. Онцгойнхон яаралтай ирж ажиллахад будаа аагшаагч шатаж улмаар гал гарах нөхцөл бүрдсэн байсан гэдгийг оршин суугчид нь ярьж байлаа. Арванхоёрдугаар сарын 19-нд Мэргэжлийн хяналтын газрын  Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Лхагважав иргэдийн өргөдөл гомдлын дагуу тус хоолны газартай танилцах үеэр тус хонгилын тог тасарсан байжээ. Гал гарч, эрсэдл, аюул үүсэх нөхцөл эндээс үүссэн гэнэ.

Энэ талаар МХГ-ын дарга Б.Жигдэнгомбо “Уг байр ашиглалтад ороход Улсын бүртгэлээс хонгилын давхарт үйл ажиллагаа явуулах зориулалттай гээд гэрчилгээн дээр нь биччихдэг. Байшин барьсан нөхөр манайх хонгилын давхартаа үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй гээд иргэнд зарсан. Тус байрны оршин суугчдаас гомдол ирсэн. Нөгөө талдаа үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй иргэн хохирох гээд байгаа. Бид гаргалгаа хайж байна. Хоёр талтай асуудал. Шүүхээр явбал манай байгууллага үндэслэлээ зөв гаргах ёстой учраас хянаж байна” гэсэн юм. Харин улсын байцаагч Б.Лхагважав “Лхагважав “ Тус хоолны газар нь Эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй. Орон сууцны тухай хуулийн 17.1.7-р заалтыг зөрчсөн.  00 давхарт үйлчилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн. Гэхдээ зураг төсөл дээрээ байхгүй” гэсэн тайлбарыг бидэнд өгсөн юм.” Шөнө гал гарах дөхсөн, иргэд угаартахад ойрхон асуудал үүссэн талаар мэдсэн үү” хэмээн тодруулахад “Тийм юм болсныг мэдээгүй. Одоо очиж үзэхээс” гэлээ. Ингээд баасан гарагийн үдээс хойш МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлт гарч “Тус хоолны газар нь Эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй. Орон сууцны тухай хуулийн 17.1.7-р заалтыг зөрчсөн” үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг гаргажээ.  

Монгол улсын иргэн аюулгүй орчинд амьдрах эрхтэй, амьд явах эрхтэй хэмээн бид Үндсэн хуулиндаа тунхагласан. Нэгдүгээр микрийн 32 дугаар байрны иргэд Үндсэн хуулинд заасан эрхийнхээ хүрээнд аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалуулахаар Мэргэжлийн хяналтын газар, болоод 70353511 дугаарын утсанд хандаад байхад "судлах, дүгнэлт гаргах" гэсээр байтал цаг хугацаа алдаж байгааг иргэд үнэндээ ойлгохгүй байна. Шинэ жилийн баяраасаа тараад ирсэн оршин суугч утаа гарч байгааг мэдээгүй бол энэ байрны айл өрхүүд угаартах, улмаар олон хүний амь нас сүйдэх аюул ойрхон байжээ.

Манай аймагт иргэдийн амь нас мэргэжилтнүүдийн хийдэг цаасан дээрх судалгаанаас л шалтгаалах болжээ.  

“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО