НЯМ
2025.04.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хот болох нь ч яахав, наана нь их “юм” байна
Хот болох нь ч яахав, наана нь их “юм” байна

Г.Занданшатар даргатай энэ удаагийн УИХ  өчигдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувийн саналтайгаар баталж, түүхэнд нэрээ үлдээлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Орхон аймаг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12.00 цагаас эхлэн Эрдэнэт хот гэдэг нэртэй болох эхлэл тавигдав. Өмнө нь бид Эрдэнэт хот гэдэг нэртэй байлаа. Тэртээ 1974 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарч Эрдэнэт хотыг байгуулсан. Тэгтэл 1994 онд хуульд өөрчлөлт орж Орхон аймаг нэртэй болсон. Үүнээс харвал энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бид Эрдэнэт хот нэрээ эргүүлэн авч байна. Түүнээс биш шинээр авч байгаа хэрэг биш л дээ. 

Хот болох нь ч яах вэ, түүний наана олон асуудпал бий. “Орхон аймаг Эрдэнэт хот боллоо” хэмээн баярлаж энд тэнд хундага харшуулж, бас дээр нь аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч нөхөр “Би түүхэнд үлдлээ. Орхон аймгийн хамгийн сүүлчийн ИТХ-ын төлөөлөгч байлаа. Үр хүүхэд минь ааваараа бахархана” гэж уйлахаас наахнуур сууна. Тэр юу ч биш, цахим орчинд бол жинхэнэ утгаараа бие биендээ долгинож, бөгс байтугай юуг нь долоохноос наахнуур байна. Хэт баярласан нөхдийн артерийн даралт огцом нэмэгдэж улмаар бүр дурандаа халуурч буй бололтой. Тухайлбал, “Эрдэнэт хот болсноор Булган аймгаас Бугат, Хангал хоёр сумыг нь авах гэнэ. Тэгээд Эрдэнэтэд байгаа Булганыхан аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалыг  хүчээ зузаатгалаа амжилт хүсье, дарга аа та шүү. Ирэх сонгуульд ногоон гэрлээр шууд гарна” гэж бурж буй сурагтай.

Хот болох эхний даваа бол үнэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд “Засгийн газар Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг 2020 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэх” тухай Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Содбилэг, Д.Оюунхорол, Ж.Батзандан нарын гаргасан санал бидний хувьд алтнаас ч илүү үнэтэй байж мэднэ. Гэхдээ түүнээс өмнө Орхон аймгийн иргэд биднээс шалтгаалах олон асуудал бий. Хамгийн наад зах нь гэхэд “Хотын соёл”-ыг нэвтрүүлэх ёстой. Цаашлаад Хотын иргэн, Хотын сурагч гээд л хөвөрч өгнө. Нэгэнт Үндсэн хуульд “Дархан, Эрдэнэт улсын зэрэглэлтэй хот” хэмээн заасан учраас манай хот үйлдвэрийнх байх уу, аль эсвэл эко хот болох уу гэсэн олон асуудал бий.

Хот болсныг дэмжихгүй байгаа цөөнх болох иргэдийнхээ эрх ашгийг хүндэтгэх ёстой. Өнөөдөр манай аймгийн олон зуун багш, эмч нар хот болсонд нэг их талархалтай хандахгүй байгаа болов уу. Таван жил тутам нэг удаа нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний “хөдөөгийн нэмэгдэл” хэмээх мөнгөн тэтгэмж хүртдэг тэд Эрдэнэтийг хот болгох тухайд олонхи нь толгой сэгсэрдэг байсан.

Хот болсны даваа тал үнэхээр их, нөгөө талдаа. Жил бүр манай аймаг улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг татан төвлөрүүлдэг. Тэгвэл хот болсноор улсын төсөвт биш хотынхон өөрсдөө төсөв хөрөнгөө захиран зарцуулна. Бүр дээр нь “Хотын татвар” ч бий болгож болно. Цаашлаад, хотын гудамжаар дураар нэг бэлчих малын асуудал цэгцэрнэ гээд тоочоод байвал их.

Манай улс маш олон хуультай. Өдөр бүр мөрддөг, дагадаг нэг нь байхад үхмэл, царцсан нь бас бий. Тэдгээр үхмэлийн нэг нь “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”. Засгийн газар энэ хуульд нэлээн өөрчлөлт хийж чадвал бид хотын дайтай хот шиг хөгжинө.  Энэ хуулинд “Хот” гэсэн үг байдаг. Өнөөдөр Орхон аймаг бол “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-иар  ажиллаж амьдарч байгаа. “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-д манай хотын хил хягзаар, нутаг дэвсгэр, хотын стандарт гээд нарийн зааж оруулсаны дараа ажил эхэлнэ. Түүнээс биш наана нь баярлах арай эрт. Зарим нэг өнцгөөс нь харвал Эрдэнэт хот болсноор 3 дүүрэгтэй болно. Дүүрэг нь хороодод хуваагдана. Өнөөдрийн бидний Баян-Өндөр, Жаргалант сум бол дэргэд нь дэндүү жижигдэнэ. Дүүрийн ЗДТГ-т гэхэд баахан дарга нартай болно, хорооны даргын Ажлын алба 10 шахам орон тоо бүтэцтэй гээд тоочвол өнөөдрийнхөөс 2 дахин олон даргатай “Дарга хот” болж мэдэх төлөв бий. Харин “Дарга хот”-ын далбаан дор гүйж байгаад “Хурган дарга” болчих гэсэн сонирхолтой нөхдүүдэд бол том боломж. Эцэст нь иргэдийн иргэний үнэмлэхний өөрчлөлт, гудамжны хаяг, албан байгууллагын хаяг, албан бичиг, тамга тэмдэг, дардасны өөрчлөлтөөс эхлээд улсаас ч тэр иргэний халааснаас ч гарах багагүй хэмжээний мөнгө бол бас л асуудал. Ямар ч байсан Үндсэн хуулинд “Дархан Эрдэнэт нь улсын зэрэглэлтэй хот байна” хэмээн оруулж чадсан нь үнэхээр том амжилт. Хотын иргэн, хотын хүн байхын тулд эрдэнэтчүүд бид өнөөдрөөс эхлэн бага багаар ч гэсэн өөрчлөлттэй хөл нийлэх нь тодорхой боллоо.  

СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил