ПҮРЭВ
2026.07.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Залуу инженерүүд уул уурхайн хөгжлийн асуудал хэлэлцэж байна
Залуу инженерүүд уул уурхайн хөгжлийн асуудал хэлэлцэж байна

 Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Нийслэлд зохион байгуулагдах “Залуу инженерийн Үндэсний чуулган”-ы салбар хуралдаанболох “Уул уурхайн салбарын хөгжилд-залуу инженерүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Орхон аймагт боллоо. Залуу инженерүүд уул уурхайн өнөөгийн чиг хандлага өндөр технологи, инноваци, дижитал хэлбэрт шилжин хөгжиж байгааг бодит жишээгээр онцлов. Уурхайн тэсэлгээ, тээвэр, кран, өрөмдлөг, агаарын гео маркшейдер хэмжилтүүдийг ч орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан алсын зайнаас хийдэг болсон талаар тэд ярьж байна. Энэхүү хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд Дэлхийн жишиг, Монголын бахархал гэсэн алсын хараатай Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид хариуцлагатай уул уурхай, байгальд ээлтэй, бүтээмж өндөр, аюулгүй үйл ажиллагааг эрхэлсэн, инновацид тулгуурласан хөгжлийн чиг хандлагыг үйлдвэрийн газрын үйл ажиллагааныхаа нэгэн чиглэл болгон ажиллаж байгаагаа илэрхийлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт ажиллагчдын 20 орчим хувь нь залуус, тэдний 30 хувь нь инженерүүд байгаа нь хөгжил дэвшлийн боломж юм гэж Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх цохон тэмдэглэв.

Үндэсний чуулганы уул уурхайн салбар хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын Тэргүүн Ц.Бат-Энх Орхон аймагт ажиллаж амьдарч буй залуу инженерүүдийн дунд нийгэмд тустай, түмэн олонд хэрэгтэй, инженерийн шийдэлтэй шинэ бүтээл оновчтой саналын уралдаан зарлалаа. Эрдэнэт хотын өдрөөр буюу 12-р сарын 11-нд уралдааны ялагчийг тодруулж, 10 сая төгрөгөөр шагнахаа мэдэгдэв. Харин Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут цаг үеэ олсон энэ уралдаанаас орон нутагт хэрэгцээтэй, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, Монголын зах зээлээс гадна дэлхийд өрсөлдөх түвшний санал гарвал Шинжлэх ухаан, технологийн паркийн бүтэн жилийн орлогоор санхүүжүүлнэ хэмээн амлаж хэлэлцүүлэгт түрлэг нэмэв.

 

ХОГОН ОВООГ ОЮУТНЫ ХОТХОН БОЛГОСОН ЗАХИРАЛ
“ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ” БУЙГ ХАРУУЛЛАА
“МОНГОЛ ДАЙВАН” КОМПАНИЙГ ЭРЭН СУРАВАЛЖИЛЖ БАЙНА
БАЯН-ӨНДӨР СУМ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААНАА НЭЭЛТТЭЙ ХҮРГЭХ НӨХЦЛӨӨ САЙЖРУУЛААЧ
БИД ШИНЭЧЛЭГДСЭЭР, 50 ЖИЛИЙН ХУГАЦААНД
БАРИМТ: “34 хувийг авахгүй” гэсэн Оросын шийдвэрийг дагасан Ц.Даваацэрэн ял авч, “34 хувиа үнэгүй өгье” гэсэн саналыг хүлээн аваагүй хүмүүс хариуцлагагүй үлдэв
Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?
МОНГОЛ УЛС “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ЭЭР ДАМЖУУЛААД ЗЭС ХАЙЛУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХЭДЭН ХУВИЙГ ЭЗЭМШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ ГАРЧ ИРНЭ
ЗУУН НАСЫГ ДАВСАН “ХӨВЧИЙН ХӨХ ГОНИО” АЛДАРТАЙ Д.ГОНЧИГДАГВА
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА