Монгол Улсад Геологийн салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ойн баярын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Геологи хайгуулын ангийн хамт олон ажилчдынхаа дунд мэргэжил тус бүрээр нь ажил мэргэжлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Геологи, геофизикийн хэсгийн ажилчдын дунд дэлгэж тавьсан 100м урт кабелийг хурдан зөв ороох, өөрийн байгаа байршлыг цэг ашиглан тодорхойлж зурагт буулгах, дээжийн байршлыг шугам, транспортер ашиглан чиглэлийг тодорхойлж дээж авах зэрэг даалгавруудыг багаараа гүйцэтгэж асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Б.Мөнхдөл ахлагчтай “Сэхээтэн “баг тэргүүлж, Б.Даваадорж ахлагчтай “Би чадна” баг, Д.Энхцэцэг ахлагчтай “Алтан алх” багууд удааллаа. Өрөмдөгч нарын дунд зохион байгуулсан тэмцээнд Д.Энхбат эхний байрт шалгарсан О.Болор-Эрдэнэ, У.Энхбат нар удаах байруудыг эзэлжээ. Тус хамт олон ойн баяраа үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ давуулан биелүүлсэн амжилтаар угтаж байна. Ойн баярын хүрээнд зохион байгуулсан нэгэн томоохон ажил нь Орхон аймгийн урт цагаанд байрлах дөрөв дахь алдрын баганыг Монгол Улсын Гавьяат геологич Г.Сандуйжавын нэрэмжит болгожээ.
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах