Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдлийг үнэлэх зорилгоор ажлын байрны хэмжилт, шинжилгээг “Хэлт энд сапти солюшн” ХХК өнгөрсөн долоо хоногоос Баяжуулах үйлдвэрт хийж эхэллээ. Хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөл, эрсдэл, өртөлтийг үнэлэхдээ ажилчдыг түүврийн аргаар сонгон, ижил өртөлтөөр нь бүлэглэсэн байна. Өнгөрсөн жил Ил уурхай, Автотээврийн цехэд үнэлгээ хийж, үр дүнг харгалзан авах арга хэмжээгээ тодорхойлжээ. Тухайлбал, тоос дарах чиглэлээр тогтмол усалгаа хийж, халууны нөлөө ихтэй дампуудад агааржуулагч суурилуулан, засвар үйлчилгээг сайжруулсан байна. Мөн гагнуурын утаа сорох төхөөрөмж суурилуулах, доргионы нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шинэ багаж төхөөрөмжийн худалдан авалтын захиалга өгчээ. Эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээг үйлдвэрийн газрын хэмжээнд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ирэх жил Засвар механикийн заводын нэгжүүдийг хамруулахаар болжээ.