Энэ намар Баян-Өндөр уулын энгэр бэл дэх ойн төгөлд 800 мод шинээр нэмэгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин,ногоон хөгжлийн хэлтсээс зохион байгуулдаг мод тариалалтын энэ намрын ажил өнөөдөр эхэллээ. Намрын мод тариалалтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн цех нэгжүүд хуваарийн дагуу хуваагдаж, энэ сарын 4,10-ны өдрүүдэд мод тарих ажилд оролцоно. Өнөөдрийн мод тариалалтад Баяжуулах үйлдвэр, Ил уурхай, Ус хангамжийн цех зэрэг 8 нэгж цехийн 40 орчим ажилтнууд 300 ширхэг мод тарив.
Баян-өндөр уулын эргэн тойрныг ойжуулах, дүйцүүлэн нөхөн сэргээх бодлогын хүрээнд мод тарьж буй энэ газарт огтолсон мод, хожуул ихтэй байсныг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Ил уурхайн ажилтнууд өөрсдөө цэвэрлэж, бэлтгэсэн байна. Арчилгаа тордлого, усалгааны ажлыг цехүүд өдөр өдрөөр хариуцан, цаашид үргэлжлүүлэх юм. Орхон аймгийн Аялал зуучлалын газрын дарга болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчийн баталсан хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Баян-Өндөр ууланд дүйцүүлэн нөхөн сэргээх ажил хийгдэж байгаа бөгөөд 1 га газарт хожуул суулгах, 1 га газарт мод тарихаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 3 га газрын хожуулыг цэвэрлээд байгаа юм. Анх удаа хийгдсэн уг ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс хариуцаж, иргэдийн түлшний хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор Аялал жуулчлалын газрын харьяа аж ахуйн нэгжид хүлээлгэн өгснийг тус хэлтсийн Ногоон хөгжил, нөхөн сэргээлтийн албаны дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэлдээ дурьдав
Эх сурвалж:erdenettoday.mn