БЯМБА
2024.11.24
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тахимаа өгчихөөд дараагийн даваанд ам авна гэдэг сонгогчдоо доромжилсон хэрэг
Тахимаа өгчихөөд дараагийн даваанд ам авна гэдэг сонгогчдоо доромжилсон хэрэг

2016 оны УИХ-ын сонгуулийн дүн гарахад МАН үнэмлэхүй олонх болж дангаараа засаг, төрийн эрхийг барьж 2020 он хүртэл Монгол улсыг газлуу хөгжүүлэх уриатайгаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг байгуулж ажилд нь оруулсан. УИХ-ыг МАН-ын дарга асан М.Энхболд удирдаж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялж төрийн тэргүүн болоод бид чинь 21 дүгээр зууны Азийн бар байтугай улс болох шахсан. Шахсан ч гэж дээ, МАН-ын сонгогчиддоо амласан мөрийн хөтөлбөрийг биелүүлсэнээр ард түмэн “хөл хөсөр газар газар” жаргах тухай тэртээ холоос дуулдаж байлаа. Нэг их удалгүй Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Монгол улс дампуурлаа зарлах дээрээ тулаад байна” гэж ирээд л хашхирсан. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал бараг л эндээс үүдэлтэй болов уу.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд Ж.Эрдэнэбатыгаа огцруулж У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан ч ард түмний амьдрал нэг хэсэгтээ л сэхээн амьдруулах тасгаас гарахгүй байгаа. 2020 оны сонгууль дөхөж байдаг. Эрх баригчдын үнэлэмж тааруу дээр нь төрийн эрх барих дээд байгууллагаа болох УИХ-ын нэр хүнд шалдаа буусан энэ цагт тэд сонгогчдод ямар нэгэн тайлбар хэлэхийн тулд ухаанаа уралдуулж эхэлсэн 

Эрх баригчид хариуцлагаас мултрахын тулд улсаа нураахаар шийдэв бололтой. Ерөнхийлөгчөөс санал болгож байсан УИХ-ыг тараах санаачлагыг спиекрээсээ эхлэн дэмжин өөрсдийн саналаар тарах тухай гарын үсгээ цуглуулж эхэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын тайлбарласнаар УИХ-ыг тараах нь парламентын засаглалаа хамгаалж үлдэх боломж юм байх. Ард түмэн тэр дундаа 2016 оны сонгуульд МАН-ын төлөө саналаа өгсөн сонгогчид  эрх баригчдаас УИХ-ыг тараагаад, улсаа нураагаад өг гэж хүсээгүй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авч, ардын боломжийг хулгайлсан гишүүддээ хариуцлага тооцооч гэдэг асуудлыг л хөндөж ирсэн. Одоогоор УИХ-ын дарга Г.Занданшатарын парламентыг тараах санаачлагыг 45-47 гишүүн дэмжиж мутрын үсгээ хайрласан тухай хэвлэл мэдээллээр хөвөрч байна. Магадгүй энэ санаачлага  51 гэсэн тоонд хүрч  чадахгүй ч байж мэдэх гэнэ. Хуульд зааснаар УИХ-ын гишүүдээс 51 нь дэмжиж байж, парламент хугацаанаасаа өмнө тарах тухай Үндсэн хуульд заажээ.

Тарах саналыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүн дахин нэр дэвших ёс суртахууны эрхгүй

Парламентыг хугацаанаас нь өмнө тараах эрхтэй ерөнхийдөө хоёр субьект байдгийн нэг нь парламент өөрөө. Харин нөгөөх нь, засаглалын хэлбэрээс хамаарч Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, мөн хааны зарлигаар парламентыг тараадаг олон улсын жишиг байдаг тухай судлаачид өгүүлж байна.  Монгол Улсын тухайд УИХ-ыг тараах санал гаргах эрх Ерөнхийлөгчид бий. Гэхдээ тэр  үүнийгээ УИХ-ын даргатай зөвшилцөнө. Тэдний санал нэгдэж асуудлыг УИХ-аар оруулбал хамгийн багадаа 51-ээс дээш гишүүн дэмжиж байж Ерөнхийлөгчийн санал ажил хэрэг болдог байна. Монгол Улсын түүхэнд 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ эрхээ эдэлж тухайн үед  УИХ-ыг тараах саналаа  УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байжээ. Гэвч УИХ-ын дарга энэ асуудлаар зөвшилцөх, УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэсэн хариу өгсөн байна. Эндээс харвал УИХ-ыг тараах онцгой эрх зөвхөн УИХ-д бий бөгөөд парламент энэ эрхээ хэнтэй ч үл хуваалцах Үндсэн хуулийн зохицуулалттай юм байна.

Сүүлийн үед хэвлэл мэдээлээр УИХ тарах тарахгүй тухай судлаачид янз бүрээр тайлбарлаж байна. Эцэстээ тэдний санал нэг тийш чиглэгдэж байгаа. Олон улсад парламент нь парламентын гишүүдийнхээ  санаачилгаар тарахыг чадамжаа алдсан гэж үздэг байна. Тэгэхдээ парламент өөрөө гишүүд буюу хувь хүмүүсийн нэгдэл учраас парламентын гишүүдийн олонхи нь чадамжаа алдсан гэж үздэг байна. Тийм учраас парламентыг тараах гарын үсэг зурах нь тухайн гишүүн өөрийгөө парламентын гишүүн байх чадамжгүй боллоо гэснээс ялгаагүй гэнэ. Нэгэнт өөрийгөө парламентын гишүүн байх, бидний бүрдүүлсэн парламент засаглах, хууль тогтоох чадамжгүй боллоо гэж үзэж гарын үсэг зурсан хүн дараагийн сонгуульд нэр дэвших ёс суртахууны эрхгүй. Олон улсад тийм логик үйлчилдэг бөгөөд гарын үсэг зурж парламентаа тараасан хүн дараагийн сонгуульдаа нэр дэвшлээ гэхэд ялж байсан тохиолдол ховор юм байна. Эндээс харвал үндэсний бөхийн барилдаанд нэгэн улсын цолтон дөрвийн даваанд учраа бөхдөө барилдалгүйгээр тахимаа өгчихөөд гэнэтхэн тавын даваанд би ам авч барилдана, цолоо дуудуулна гэвэл монголчууд хэрхэн хүлээн авах бол. Үүнтэй адил “Манай энэ удаагийн парламент чадамжаа алдчихлаа. Хэдийгээр МАН-ынхан бид олонхи байгаа ч гэсэн өнөөгийн парламент чадамжгүй болчихлоо” гэж хэлээд 51 гишүүн гарын үсэг зураад УИХ тарвал нэг хэрэг. Харин УИХ-аа тараачихаад, өөрсдийгөө чадамжгүй парламент гэж нэрлээд сонгогчдынхоо өмнө хариуцлагаас мултарч байгаа нөхдүүд дараагийн сонгуульд нэр дэвшинэ гэвэл ард түмэн тосоод авахгүй түлхээд хаяхаа мэдэх байлгүй. УИХ-ыг тараах тухай УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Г.Тогтохсүрэнгийн албан бланкан дээр гарын үсэг зурсан 44 гишүүний нэр дотор манай аймгаас сонгогдсон Д.Дамба-Очир, О.Содбилэг хоёр гарын үсгээ зуржээ. Эндээс харвал  манай хоёр гишүүн өөрсдийн парламентаа “Цаашид ажиллах чадамжгүй” гэж дүгнээд гарын үсэг зурсан юм байна. Дараагийн сонгуульд О.Содбилэг, Д.Дамба-Очир нар нар дэвшихгүй гэж ойлгож болох нь. За ямар ч байсан Эрдэнэтэд ирэхэд нь иргэд хүлээж авахгүй л болов уу. Эсвэл тэд ирэх сонгуульд нэр дэвшихгүй юм болов уу хэн мэдэхэв.

Харин О.Баасанхүү гишүүн одоогоор гарын үсгээ зураагүй байгаа. Гэхдээ сүүлийн үед түүнд томоохон асуудал үүсээд байгаа бололтой. Тэрбээр саяхан, “Эх орон дуудаж байна” арга хэмжээнд оролцож байгаа 3000 гаруй залууг янз бүрээр хэлж, бичсэн юм байх. Дээрх залуус түүнийг Эрдэнэтэд ирэхэд хаа байгаа газар нь очиж уучлалт гуйхыг шаардана. Эх орныхоо дуудлагаар арга хэмжээнд оролцсон биднийг доромжилж байна гэж үзээд О.Баасанхүү гишүүнийг Эрдэнэтэд ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Аль ч намын үед олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулдаг. Гэхдээ 3000 гаруй залууг хамарсан арга хэмжээг нийтэд буруугаар тайлбарлаж ойлгуулах гэж улмаар ажил хэргийг нь харлуулах гэж  байгааг тэд ч гэлтгүй мань мэтээс эхлээд иргэд ойлгохгүй л байгаа. Энэ арга хэмжээ болох өдрүүдэд Орхон аймгийн хэмжээнд Архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарч хэрэгжиж байсан. Ямар ч дэлгүүрийн худалдагч энэ үеэр архи худалдаж тусгай зөвшөөрлөө хураалгахыг хүсэхэв. О.Баасанхүү гишүүн арай л буруу сэвчихсэн юм болов уу.  Түүний хувьд дараагийн сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшинэ гэвэл нэлээн хатуухан, халуухан даваанууд түүнийг хүлээж байгаа бололтой.

Тэгээд ч ирж яваа шинэ цагийн өнгийг харьж яваа Чадамжаа алдсан улстөрчид тодорхойлдог ч гэж юу байхав.

УИХ-ЫГ ТАРАХЫГ ДЭМЖИЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮД

Т.Аюурсайхан

Ё.Баатарбилэг

Х.Баделхан

С.Батболд

Б.Батзориг

О.Батнасан

М.Билэгт

Х.Болорчулуун

Ц.Гарамжав

Д.Ганболд

Ж.Ганбаатар

Ц.Даваасүрэн

Д.Дамба-Очир

Б.Дэлгэрсайхан

Б.Жавхлан

Л.Мөнхбаатар

Х.Нямбаатар

Д.Оюунхорол

Н.Оюундарь

Л.Оюун-Эрдэнэ

М.Оюунчимэг

Б.Ундармаа

Н.Учрал

Ч.Улаан

Ш.Раднаасэд

Д.Сарангэрэл

Б.Саранчимэг

Я.Содбаатар

Г.Солтан

Д.Сумъяабазар

О.Содбилэг

А.Сүхбат

Д.Тогтохсүрэн

Д.Тэрбишдагва

С.Чинзориг

Ц.Цогзолмаа

Д.Цогтбаатар

Ө.Энхтүвшин

Н.Цэрэнбат

Н.Энхболд

Б.Энх-Амгалан

Ж.Энхбаяр

Л.Энхболд

Л.Элдэв-Очир

ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ ГИШҮҮД

Н.Амарзаяа

О.Баасанхүү

Б.Баттөмөр

Ж.Батзандан

Б.Бат-Эрдэнэ

Ж.Бат-Эрдэнэ

Л.Болд

С.Бямбацогт

Г.Занданшатар

С.Жавхлан

Д.Лүндээжанцан

Д.Мурат

Ж.Мөнхбат

Ц.Мөнх-Оргил

Г.Мөнхцэцэг

Б.Наранхүү

З.Нарантуяа

Н.Номтойбаяр

Ц.Нямдорж

А.Ундраа

Б.Чойжилсүрэн

Д.Хаянхярваа

Ч.Хүрэлбаатар

Я.Санжмятав

Г.Тэмүүлэн

Б.Пүрэвдорж

М.Энхболд

Ж.Эрдэнэбат

Д.Эрдэнэбат

С.Эрдэнэ

Л.Энх-Амгалан

"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
МУЗЕЙН БАРИЛГА-ын зураг төсөв боловсруулах
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 21-р байрны орц засварлах
Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ухаалаг системийн автоматжуулалт, техник хангамж худалдан авах
ӨНӨӨДӨР 26 ИРГЭН БАРИЛГА БАРЬЖ БАЙГАА Ч ТАЛ НЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оюу цэцэрлэгийн гадна цахилгааны ажил  шинээр хийх
Баянцагаан баг, 40 цагаан байрны 2,3-р эгнээний 100 айл өрхийн салбар шугамыг засварлах
Шүүх  шинжилгээний өрөөнүүдэд хэсэгчлэн  засвар хийх
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
Аймгийн прокурорын газарт шуурхай албаны авто машин худалдан авах
БОЭТ, Анхны оч, Мөнх сүндрэл ӨЭМТ-д шарлагын аппарат худалдан авах
"Анхны оч ӨЭМТ"-д цусны дэлгэрэнгүй шинжилгээний аппарат худалдан авах
Цагаанчулуут баг. Эко хорооллын УДХТ-ийн 2-р хэлхээний инженерийн шугам сүлжээг шинээр барих
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2024 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах
24-р цэцэрлэгт хэсэгчилсэн засвар хийх
Зэст баг. Шуудангийн үйлчилгээний газрын хэсэгчилсэн засвар хийх
АВТО ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙГАА ТУЛ ЭНЭ ОНД БАГТААЖ ДУУСГАНА
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Говил багийн 2-р цэцэрлэгт дрож, хүүхдийн тоглоом худалдан авах
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Согоот баг.Баян-Өндөр сумын 14-р сургуулийн дутуу баригдсан өргөтгөлийг буулгах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Мөрдөн шалгах ажиллагаанд 920 хэрэг шалгагдаж байна
Уртбулаг баг.19-р цэцэрлэгийн уулзвараас Оросын элчингийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
Баянбулаг баг.  27-р цэцэрлэгийн тойргоос 16-р сургуулийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Согоот багийн нутаг дэвсгэрийн орчныг сайжруулах тохижилтын ажил
Хүүхдийн "Янзага" зуслангийн цахилгааны трансформаторыг солих
14 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Зэст баг. Орон сууцны 1-р хорооллын 14, 15-р байрны явган зам, тоглоомын талбай шинэчлэх
БОАЖГ-ын контор, орон сууцны инженерийн шугам сүлжээний ажил
Улаан загалмайн хороонд микро автобус худалдан авах
Амины орон сууцны иж бүрэн загвар зураг төсөл боловсруулах
Сургуулийн дотуур байрны барилга, 100 ор /Орхон, Баян-Өндөр сум, Ирээдүйн одод сургууль/
АНХДУГААР ХУРАЛДААН ГАЦААНД ОРОХ УУ
АНХНЫ ЦАСНААР ХОТ ТОХИЖУУЛАХ ГАЗАР ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ
ЁС ЗҮЙН ТОМ СУРГАМЖ ӨГЛӨӨ
Д.СОДНОМЖАМЦ: ЭНЭ ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДЭЭР ҮҮСДЭГ УСНЫ ӨР ТӨЛБӨР БАГАСНА
Булаг баг.  Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх. /үлдэгдэл хэсэг/
Уурхайчин баг. Үйлчилгээний төвийн баруун зүүн талын авто зам ,авто зогсоолд их засварын ажил хийх / үлдэгдэл хэсэг /
ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ОРОСЫН СЭТГҮҮЛЧИД “НӨЛӨӨЛЛИЙН ТӨЛӨӨ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШЖЭЭ
3 байршилд хийгдэх авто зам, засварын барилгын ажлын техник технологийн хяналт тавих
Хүрэнбулаг. Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14-р байрны зүүн талаар 0.2 км авто зам, авто зогсоолд их засварын ажил хийх.
Дэнж баг. Сэтгэц мэдрэлийн эмнэлэгийн гадна талд хатуу хучилттай авто зогсоол шинээр барих
"АХМАДЫН ӨРГӨӨНИЙ БАРИЛГА"-ын зураг төсөв боловсруулах
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад /цэцэрлэгүүд/ шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах
Стандарт хэмжил зүйн хэлтсийн Эталон тоног төхөөрөмж худалдан авах
Эрдэнэ баг  АТП-45 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-н шинэчлэл /Урд гаргалгааны хэсэгт үргэлжлэл/
ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ ДУНДАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Наран багийн 74-р гудамжны уулзвараас Булаг багийн уулзвар хүртэлх авто замд их засварын ажил  хийх.
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас 48-р байр хүртэл  авто зам шинээр барих
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
ХҮҮХДҮҮД МЯНГУУЛАА “МИНИЙ НУТАГ” ШҮЛГИЙГ УНШЛАА
Дэгдээхэй цэцэрлэгийн инженерийн шугам сүлжээ засварлах