ЛХАГВА
2025.08.07
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МоАХ-ныхон бахархлаа мартсан уу, эсвэл 10 жил болоод л “амь тавьсан уу”
МоАХ-ныхон бахархлаа мартсан уу, эсвэл 10 жил болоод л “амь тавьсан уу”

Эрдэнэт хотын төвд олны хөл холхисон газар болох усан оргилуурын өмнөхөн  нэгэн баганат хөшөө байдгийг эрдэнэтчүүд мэднэ. Эвхмэл монгол бичгээр Монголын Ардчилсан холбоо /МоАХ/ гэж бичээд доохно талд нь 10 жил гэж крилээр бичсэн энэ хөшөө дурсгалын талаар одоо сайн мэдэх хүнгүй болжээ. МоАХ-ны түүхт 10 жилийн ойгоор партизанууд нь 1999 онд Баян-Өндөр сумын тухайн үеийн Засаг дарга Т.Алтанхуяг нарын санаачлагаар  Эрдэнэтийн уран бүтээлчид болох Д.Батбилэг, М.Эрдэнэбилэг нарын эх загвараар бүтсэн түүхтэй эд л дээ.  Болоогүй ээ, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн Д.Дорлигжав захирал тэргүүтнүүд дэмжиж “Бүтээл” компанийн хамт олон бүтээж, доош нь 5 метр орчим ухаж суулгасан суурь сайтай , хийц боломжийн тун давгүй эд. Даан ч МоАХ-ныхон өөрсдөө өнөөхийгөө өнөөдрийг хүртэл мартчихсан, бараг л оюун санаанаасаа аваад хаячихсан эд. 

Хотын төвд олны өмнө байдаг болоод ч тэр үү эсвэл хажуугаар нь зөрж өнгөрсөн гадна дотны хүмүүс гайхаж ажаад зогсож байхыг нь харвал түүх соёлын дурсгал ч гэмээр тухайн цаг үеийн боломжийн бүтээн байгуулалт. 1999 онд бүтээсэн тэр цагаас хойш Орхон аймгийн МоАХ олон даргын нүүр үзсэн ч энэ хөшөө дурсгал “МоАХ 10 жил” гэсэн бичигтэйгээ 21 дүгээр зуунд шинэ цагийн багачуудын өмнө базаад хаячихсан баримлын шавар шиг царайлчихаад л сүүмийж байна. Тоож, тордож байгаа иргэн бүү хэл МоАХ-ын дарга ч гэж Эрдэнэтэд үнэндээ хэлээд өгье гэсэн ч байхгүй. Харин өнгөрсөн 20 жилийн дотор МоАХ-ын даргаар ажиллаж байсан Д.Бат-Очир Москвад элчингээр овоо хэдэн жил суугаад ирсэн. Юм үзэж нүд тайлсан ч өнөөг хүртэл өнөөх “10 жил” гэсэн хөшөөгөө мартчихсан яваа бололтой. Залуугаараа дарга болсон Д.Эрдэнэцогт гэдэг нөхөр нэг хэсэг МоАХ-ыг удирдаж явлаа. Өнөөх хөшөө нь бахь байдгаараа л. Гэтэл Д.Эрдэнэцогт дарга хурдан морины наймаа хийж, үнэтэй хөөргөөр тамхилж сүүлдээ замын компани байгуулж том бизнес хийж гэрэлтэж байгаа ч “МоАХ 10 жил” хөшөө харин ч гундаж нар салхины элээлтэд он цагийг өнгөрөөж байна. Өнөөгийн дарга Д.Өсөхбаяр нь ийм хөшөө байдаг гэдгийг мэддэг болов уу. Бараг л үгүй дээ. Нэг хэсэг “ГОК-ын орлогч захирал болох юм гэнэ лээ”, “Ерөнхийлөгчийн ойрын хүн юм гэнэ лээ”, “Ирэх сонгуульд Эрдэнэтээс нэр дэвших юм гэнэ лээ” л  гэж эрдэнэтчүүд ярихаас биш “МоАХ 10 жил” хөшөөг шинэчлэх гэж байгаа тухай эрдэнэтчүүд дуулаагүй байх.     

Өнгөрсөн хавар бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Усан оргилуурын өмнөх талбай, ойр орчмын явган хүний зам, өнөөх хөшөөний дэргэдэх орчинг үнэхээр сэргээх цаг болсон гэж үзээд аймаг орон нутгийн удирдлагууд зам талбайг нь шинэчилэх ажлыг эхлүүлсэн. “Монголын зэс” корпорацын эрдэнэтчүүдэд зориулж бүтээн байгуулж өгсөн “Гэрэлт гудамж”-нд бүтээн байгуулалт ид өрнөж байна. Одоо ч ажил нь дуусаагүй байгаа. Энэ дунд ганцхан зүйл л тэртээ 1999 онтойгоо хамт торойгоод үлдэж байгаа нь даанч харамсалтай. 2012-2016 онд Орхон аймагт АН засгийн эрхийг барьж “аатай, жаатай” он жилүүдийг үдсэн дээ. Дэндүү хүчтэй, дэндүү их мөнгөтэй байсан тэдний нүдэнд “МоАХ 10 жил” гэсэн хөшөөнцөр үнэндээ торолгүй үлдсэн. Юун тэр хөшөөнцөртэй манатай. Ядаж л 10 жил гэснийг нь 25 жил гээд өөрчлөх ч сэтгэл тэдэнд байгаагүй. Харин өнөөдрийн бүтээн байгуулалтад тэр дундаа явганы хүний замын шинэ хавтанд наад хөшөө чинь гологдох дээрээ тулаад байна. Иргэдийн гишгэж байгаа газар нь өөрчлөгдөөд сайхан болж байхад өнөөх бөөрөнхий багана үнэндээ өнгө зүсээрээ энэ хавьдаа гологдоод байна. Ядаж л нэг өнгө зүсийг нь өөрчилж “зад угаахсан”, МоАХ-ныхоон.

Харин саяхнаас энэ хөшөө дурсгалыг засч янзлах тухай яриа гарч зураг төсвийг нь ирэх оны төсөв хөрөнгөнд суулгах тухай шуум энд тэнд нисч  байгаа  дуулдсан. Овоо л доо. Даан ч ирэх оны хавраас наашгүй нь бололтой. Үнэндээ дэргэдүүр нь өнгөрч байгаа 10 хүнээс нэг нь л эвхмэл монгол бичгээр “МоАХ” гэж бичсэнийг уншихаас биш шинэ цагийн хүүхдүүдэд “10 жил” гэснийг нь дуржигнуулаад л ямар учиртай, юун тухай эд болохыг яагаад ч ойлгохгүй. Эрдэнэтийн МоАХ-ныхон  ахмадуудынхаа бүтээж, байгуулж өгсөн энэ насны  бахархлаа мартсан уу эсвэл Эрдэнэтийн МоАХ 10  жил болоод л “амь тавьсан” юм уу. Хөшөө дурсгалыг чинь харвал ингэж л уншигдаж байна, найзууд аа.

Тэгээд ч Шаравын Сүрэнжав ахайтны “Ерэн баатрын дууль” найраглалд

Халх голын хөвөөнд Ерэн баатар төржээ

Халх голын хөвөөнд Ерэн баатар нойрсжээ

Хан тэнгэрт цоройж Ерэн хөшөө гэрэлтжээ

Хөшөө тийш очих Ардын зам баларсангүй

Хөсрийн өвс ургаж Аглагшиж ер битүүрсэнгүй...

хэмээснийг санаж МоАХ-ны түүхт 30 жилийн ойгоос нь өмнө хөсрий өвсөнд  аглагшиж битүүрэхээс нь урьтаж аврах цаг болжээ.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА