БААСАН
2026.01.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ

 Эрхэм хүндэт хүүхэд багачууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид,  боловсролын салбарын ажилтан ажиллагсад аа!

Та бүхэнд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Энэ хичээлийн жилд манай аймагт төрийн болон хувийн хэвшлийн 38 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, Нэгдүгээр ангид шинээр 2400 гаруй сурагч элсэн суралцах бол 24 ерөнхий боловсролын сургуульд нийт 21000 сурагч суралцаж, 2700 шахам багш, ажилтан боловсролын байгууллагад ажиллана.

Орхон аймгийн Засаг даргын үндэсэн чиглэл, үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүний хөгжилд” чиглэсэн бодлогууд шат дараатайгаар хэрэгжиж байна. Үүний нэг хэсэг нь боловсрол, ирээдүй хойч үеийнхэнд чиглэгдсэн төсөл, хөтөлбөр юм. Тухайлбал, бид “Багш” дэд хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. 

       Багш нарын ажиллах орчин нөхцөл сайжруулах,  шинээр  цэцэрлэг сургуулийг барьж ашиглалтад оруулах талаар анхааран ажиллаж байна. 

 2016-2019 онд улсын төсвөөс 25,8 тэрбум, орон нутгийн төсвөөс 9,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн бөгөөд жил бүр боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж иржээ. 

2019-2020 оны хичээлийн жилд “Яргуйт” багийн 150 хүүхдийн цэцэрлэг, 18-р цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөл, 23-р цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөл, 1-р сургуулийн 928 хүүхдийн өргөтгөл, 16-р сургуулийн спорт заал, цайны газар ашиглалтад орсноор цэцэрлэгийн хүүхдийн тоо 400-гаар, сургуулийн хүүхдийн суудлын тоо 928-аар нэмэгдэнэ. Цаашид “Эрдэнэ” багийн 150 хүүхдийн цэцэрлэг, 4-р цэцэрлэгийн 150 хүүхдийн өргөтгөл, “Рашаант” багийн 250 хүүхдийн суудалтай сургуулийн барилгууд шинээр баригдах болно.  

   Иргэн бүрийн боловсролын төлөө төр, засгийн зүгээс анхаарч, бодлого, шийдвэртээ тусган ажиллаж байна. 

        Шинэ хичээлийн жилийн хонхны дуу хүүхэд, багачууд, залуус та бүхний их мөрөөдөл, зориг, итгэлийн тань түүчээ байх болтугай.

 

Та бүхэнд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сурлага, урлаг, спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

                                                                                          Орхон аймгийн Засаг дарга бөгөөд

                                                                                           Эрдэнэт хотын захирагч Д.БАТЛУТ

 

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ