МЯГМАР
2026.02.11
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Уурхайчид төрийн дээд одон, медаль хүртлээ
Уурхайчид төрийн дээд одон, медаль хүртлээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймгийн 79 иргэн төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа.Шороон гахай жилийн зуны адаг сарын шинийн зургааны билигт сайн энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн горим, тооцооны инженер Ж.Бадмаараг, Авто тээврийн цехийн мастер Т.Бат-Эрдэнэ, Технологийн тээврийн аж ахуйн хэсгийн дарга Л.Ханддорж, белазын жолооч Т.Бүрэнцогт, гүүрэн кранчин С.Уранчимэг, Дулааны цахилгаан станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяр, Захиргаа хүний нөөцийн бодлогын газрын хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн Н.Гантөгс, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн тэргүүлэх нягтлан бодогч Г.Отгонбаяр, Барилга засварын цехийн инженер, техникийн албаны дарга М.Пүрэвсүрэн, Ил уурхайн шатахуун цэнэглэх машины жолооч П.Төмөрбаатар, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ахлах тогооч Б.Уранчимэг, Чанар хяналтын хэлтсийн Чанар шалгагч Ц.Уранчимэг, Технологийн сургуулийн мастер Б.Хишигдарь нар Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Харин Дулааны цахилгаан станцын машинч Л.Дэлгэрмаа, Засвар угсралтын цехийн цахилгаан механикч С.Сумъяабазар нар “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртлээ.        

Эхсурвалж: “Erdenettoday.mn     

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН