НЯМ
2025.04.21
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Б.Ганхуяг: -“Эрдэнэс таван толгой” ХК Монголдоо төдийгүй Азидаа хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани
Б.Ганхуяг: -“Эрдэнэс таван толгой” ХК Монголдоо төдийгүй Азидаа хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани

“Эрдэнэс таван толгой” ХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр “Эрдэнэс таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.   

-Ямар чиглэлээр хамтран ажиллах вэ Үр дүнг хэрхэн харж байна вэ?

-“Эрдэнэс таван толгой”  ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажиллах санамж бичигт анх удаа гарын үсэг зурлаа. Санамж бичиг гурван том зорилтын хүрээнд явж байна. “Эрдэнэт  үйлдвэр” бол 40 гаруй жилийн түүхтэй Монгол улсад төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уурхай.  Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, технологийн хөгжил, нүүрс баяжуулах үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай. Бидэнд эндээс авах туршлага маш их хэрэгтэй байна.  Манай уурхай байгуулагдаад 9 жил болж байгаа ч зөвхөн олборлолтынхоо шатанд явж байна. “Эрдэнэт үйлдвэр” үйл ажиллагаагаа эхлээд 9 жилийн дараа 1,2 дугаар микр район ашиглалтад орчихсон,  Эрдэнэтийн нэгдүгээр ээлж, Дулааны станц ашиглалтад орчихсон гээд бүтээн байгуулалтын тавны нэг нь хийгдсэн байсан. Гэтэл “Эрдэнэс таван толгой” хүлээгээд л байж байна.

Өнгөрсөн жил УИХ-ын 73-р тогтоолоор “Эрдэнэс таван толгой” ХК, дэргэдэх төсөл хөтөлбөрүүд, үйлдвэрлэлийн чиглэлийн төслүүд, дэд бүтэц, төмөр зам, авто замаа хөдөлгөх чиглэл өгсөн. Олон улсын зах зээл IPО-гоо гаргаж 3-5 хүртэл тэрбум америк доллар босгож, хөрөнгө оруулалтуудаа яаравчлуулах эрхийг олгосон. Үүний дагуу чамгүй ажлууд хийгдэж байна. Инженер техникийн ажилтнууд солилцох, дахин боловсруулах, баяжуулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүдийг солилцож, санхүүгийн чиглэлийн ажилтнуудыг туршлага солилцуулах шаардлага байгаа.  Уурхайчдын ажил амьдрал, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, цалин хөлсний асуудал маш чухал. Стратегийн ордод ажиллаж байгаа уурхайчдын нийгмийн асуудалд ямар бодлогоор хамтрах боломжтой вэ гэдгийг санамж бичиг тусгасан. Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Дараагийн Эрдэнэт бол Эрдэнэс таван толгой, Өмнөговь аймагт 100 мянган хүн амтай хот босно. Энэ хотын бүтээн байгуулалт, үүнийг дагаад хүнд болон хөнгөн үйлдвэр, төмөр зам авто замыг дагаад жижиг дунд бизнес эрхлэх гээд 260 мянга орчим ажлын байрны асуудал яригдаж байгаа. Шууд болон шууд бус хэлбэрээр Сайншанд, Гашуунсухайт хүрэх гэх мэт. Дараагийн зууны томоохон бүтээн байгуулалтын эхлэл. Ингээд Эрдэнэтээс эхэлж байгаа нь давуу тал гэж харж байна.

-Эрдэнэс таван толгой ХК-ийн үйлдвэрлэлт, эдийн засгийн үзүүлэлт ямар байна?

-Есөн жилийн хугацаанд 2016 оноос хойш ашигтай ажиллаж байгаа. 2018 онд 807,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Сүүлийн  хоёр жилд “ТОП 100” аж ахуй нэгжид “Эрдэнэт үйлдвэр”-ийн дараа удаалж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” 16 жил дараалан “Топ 100”-д тэргүүлсэн. Сүүлийн хоёр жилийн үзүүлэлт, цаашид хийх бүтээн байгуулалт, хөгжлийн том зорилтууд хэрэгжсэнээр Эрдэнэтийг дагаад дараагийн эдийн засгийн боломжийг олгосон компани бол “Эрдэнэс таван толгой” юм гэж төр засгийн зүгээс тусгайлан бодлого гаргаж ажиллаж байна.

-1072 хувьцааны талаар?

-“Эрдэнэс таван толгой” ХК  Монголдоо төдийгүй Азидаа хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани. Монгол улсын Засгийн газар, аж ахуй нэгжүүд, 2.5 сая иргэн байдаг. 2.5 сая иргэн 1072 хувьцаа эзэмшдэг. Хувьцааны  ногдол ашиг хамгийн чухал. Тухайн компани үйл ажиллагаа явуулаад ашиг олсон тохиолдолд ногдол ашиг өгөх үүрэг хүлээдэг. Ногдол ашиг олгох нь тухайн компанийн хөгжилтэй холбоотой. Компаниа өргөжүүлэх, бизнесийн харилцаагаа нэмэгдүүлэх, бусад салбарт оролцох, төсөл дэд хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тохиолдолд  ногдол    ашиг өгөхгүйгээр ногдол ашгийн зардлыг зарцуулж, оронд нь өөр хэлбэрээр хийе гэдэг дэлхийн харилцаа байдаг.

Засгийн газар, Төлөөлөн удирдах зөвлөлийн хүрээнд 2018 оны ногдол ашгийг шийдвэрлэсэн. Таван толгойн Гашуунсухайт буюу  төмөр замын хөрөнгө оруулалтад иргэдэд очих байсан 54 тэрбум төгрөгийн ногдол ашгийг олгох нь зүйтэй юм гэж үзсэн. 1072 хувьцаатай нэг иргэнд 27 мянган төгрөг очихоор байсан. Нийт 2.5 сая иргэнийх 54 орчим тэрбум төгрөг.  Энэ мөнгийг зарцуулснаар  Таван толгойн төмөр зам, тэр  компаниасаа давуу эрхийн хувьцаа авах хэлбэрээр иргэдтэй бизнесийн харилцаа үүсгэх чиглэл үүрэг өгсөн. 27 мянган төгрөг үү, хоёр хувьцаа юу гэдэгт Засаг болон 85 хувийг эзэмшигч шийдвэр гаргасан.  Ингэснээр хоёр хувьцаагаар төмөр замын олборлолтын ногдол ашгаа давхар авч явах болов уу.  Эдийн засгийн зөв хувилбарыг сонгосон Ерөнхий сайдын сонголт. Энэ хүрээнд судалгаа хийгээд ажиллаад явж байна. Засгийн газрын түвшинд шийдээд явж байна.

-2019 оны хувьцаа олгогдоод эхлэх үү?

 -Цаашид компанид хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. 2025 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр, хөрөнгө оруулалтын хэмжээгээр бидэнд  3.7 тэрбум ам.доллар хэрэгтэй . Бид Нэг тэрбум ам. долларыг дотоод нөөц бололцоогоор санхүүжүүлэх боломжтой. Үлдсэн  2,7 тэрбум ам.долларт IPO босгох, хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах шаардлагатай . Компани цэвэр ашигтай ажиллаад хувьцаа эзэмшигч үнэтэй үнэгүй яаж эзэмшихээс үл хамаарч ногдол ашгаа олгох нь үүрэг гэж би боддог.

-IPO босгох үйл ажиллагаа хэдэн оноос эхлэх вэ, урт удаан хугацаанд үргэлжлэх үү?

- IPO босгох  талаар 365 хоногийн хугацаатай үүргийг бидэнд өгсөн. Энэ ажил хоёр үе шаттай явагдана. Эхнийх нь дотооддоо хэрэгжүүлэх процессыг хангах ёстой. Санхүүгийн балансдаа аудит хийх, олон улсын стандартын дагуу хөрвүүлэх юм. Дараагийнх нь нөөцийн асуудал. Үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх, олон улсын техникийн зөвлөхүүдээр баталгаажуулах. Мөн компаний засаглалын асуудал. Засаглалтай холбоотой дүрэм журам бүгдийг гаргаж, орчуулга хийж, дата рүүм үүсгэх асуудал байдаг.  Монгол талын ажлын 87 хувийг хийсэн. Үүний дараа олон улсын брокерийн компаниуд дата өгөгдлийг компаниудад санал болгоно. Дотоодын үүргээ биелүүлсэн. Гадаад харилцаанд ямар компани гаргахыг Засгийн газраас асуух шаардлагатай байна. 365 хоногийн үүргээ компани зохих түвшинд гүйцэтгэсэн.

-Охин компани босгох шаардлага байгаа юу?

-Ер нь ордыг тэр чигээр нь IPO  болгож гаргахгүй. Зарим хэсгийг нь гаргана гэж үзвэл охин компани байгуулж болно. Бидний бодсон хэмжээний хөрөнгө оруулалт босохгүй байх магадлалтай . Энэ шийдвэрийг Монгол улсын Засгийн газар бодлогын түвшинд яригдаад явж байна. 

СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.ГАНЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНД ХҮЙСИЙН ХАРЬЦАА АЛДАГДАХ ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ ҮҮССЭН
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Цагаанчулуут баг. Онцгой байдлын 81-р ангийн уулзвараас Булаг багийн уулзвар  хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
Төрийн архивт шаардлагатай  техник, тоног төхөөрөмжөөр хангаж ажиллах нөхцлийг сайжруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Вокзалын зүүн талын ногоон зурвасын хамгаалалтын хашааг сэргээн засварлах
9 дүгээр цэцэрлэгт засвар хийх

ХОТЫН ТӨВ ХЭСЭГТ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
Авто замын уулзвар, гарц дээр гэрэлт тэмдэглэгээ хийх
Засаг дарга 250 гаруй иргэнийг хүлээн авч уулзжээ
Баянцагаан багт байрлах 6/0.4кВ-ын КТП-267 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсан шилжүүлж барих ажил
Ойн санг гэрээгээр эзэмшдэг 5 нөхөрлөлд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэн хүлэмж олгох
Зэст,Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Уртбулаг, Согоот, Чандмань багийн  ХТП, ЦТП, ААН, Айл өрхөд ухаалаг тоолуур суурилуулах ажил
1 дүгээр цэцэрлэгийн гадна талд дулаалгатай фасад хийх
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Говил баг. Төв замаас Эрх бүжин цэцэрлэг, Ээж төв хүртэлх авто замд их засварын ажил хийх.
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил
Багуудын нутаг дэвсгэрт камержуулалт хийх
Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
СКҮҮТЕРТЭЙ ЦАГДАА ХАМГИЙН ХУРДАН
Б.БАТБААТАР: НҮҮРСЭНД ХОЛЬЦ БАЙХ ШИГ БАЙНА
Газрын нэгж талбарын хувийн хэргийн архивын  тоног төхөөрөмж худалдан авах
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Уртын гол баг АТП-285 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил