ПҮРЭВ
2025.08.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн уурхайчдын тэргүүн туршлагыг “Эрдэнэс Монгол”-д нутагшуулна
Эрдэнэтийн уурхайчдын тэргүүн туршлагыг “Эрдэнэс Монгол”-д нутагшуулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар Ерөнхий захиргааны байрны “Сүлд” танхимд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингэснээр Монголын уул уурхайн салбарын чадавхи дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа билээ.

Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг захиралтай “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хамт олон Х.Бадамсүрэн захиралтай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн уурхайчдын тэргүүн туршлагыг “Эрдэнэс Монгол”-д нутагшуулж Монголын брэнд болгохоор зорьж байгаа ажээ.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч П.Энхбат, Гадаад харилцааны бодлогын газрын дарга Г.Тэнгэр, Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр, Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат нар оролцов. Харин “Эрдэнэс таван толгой” ХК-ийн талаас Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Салбарын захирал Н.Эрдэнэхуяг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Амаржаргал, Захиргаа удирдлагын хэлтсийн менежер Б.Ариунзаяа нар ёслолд оролцлоо.

   Талуудын хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, дүрэм журмыг чанд мөрдөн уул уурхайн үр ашгийг дээшлүүлэх, өндөр хүчин чадалтай техник, технологи нэвтрүүлэх зорилгоор үйлдвэрлэлийн технологи, инноваци, менежмент, арга туршлагаасаа харилцан солилцох юм. Санамж бичгийг гурван жилийн хугацаанд мөрдөн ажиллах бөгөөд уурхайн үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэрийн төслийн хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц, усан хангамжийн шийдэл, нөхөн сэргээлт, байгаль орчны удирдлагын тогтолцоо, орчны хяналт шинжилгээ, олон нийтийн оролцоот мониторинг, аюултай хог хаягдлын менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ажлын байр гэх мэт 18 чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Х.Бадамсүрэн: Бид стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглахдаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлнэ

 Энэ үеэр  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Манай хоёр үйлдвэр, үйлдвэрлэлийн техник технологи, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглаж буй энэ хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа улс орон, бүс нутагт ил тод, үр өгөөжтэй байх талыг хамтын ажиллагааныхаа чиг шугам болгож байна. “Эрдэнэт” хүдэр олборлон баяжуулж, боловсруулдаг үйлдвэр. 40 гаруй жил амжилттай, дурсамж дүүрэн ажиллаж байна. Эрдэнэс таван толгойн хувьд нүүрсний нөөц баялаг, чанараараа дэлхийд гайхагддаг орд. Эрдэнэт үйлдвэр хангайн бүсэд, Эрдэнэс таван толгойн орд говийн бүст оршдог. Тэгэхээр Монгол Улсын стратегийн ач холбогдолтой ордуудыг улс орон, бүс нутгийн хөгжил дэвшил, ард түмний тусын тулд хангай, говийн бүсэд хөгжүүлж буй нь онцлог. Бид стратегийн ач холбогдолтой ордуудыг ашиглахдаа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх учиртай. Нийгмийн хариуцлагыг өндөрт авч явах ёстой гээд олон зүйлийг тэмдэглэж болно. Нийт ард иргэд, уурхайчдынхаа төлөө ашиг тустай, үйлс зорилготой ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээсан юм.

Б.Ганхуяг: Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана

   “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ,”Манай компанийн хөгжлийн түүчээ нь Эрдэнэт үйлдвэр. Бид үйл ажиллагаагаа эхлээд есөн жил болж байна. Гэвч манай үйлдвэрийн төсөл эхлэх шатандаа явна. 2018 онд Монгол Улсын Их Хурлын 73-р тогтоолоор дагалдах төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж эргэлтэд оруулах үүргийг бидэнд өгсөн. Үүний дагуу бид нүүрс баяжуулах хөтөлбөр, усан хангамж, хими технологи, төмөр болон авто замынхаа төслийг амжилттай эхлүүлсэн. ТЭЗҮ боловсруулах, барилгын ажил ид явагдаж байна. Манай компани 2018 онд 807.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Манай компани хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Эрдэнэт үйлдвэрийн их бүтээн байгуулалтын туршлагаас суралцана” гэлээ.

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА