ПҮРЭВ
2025.08.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Лабораторийн Өнөрөө
Лабораторийн Өнөрөө

Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын системийн манлайлагч З.Өнөртэй уулзаж, ажлын байрыг нь сурвалжлахаар Ус хангамжийн цехийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийг зорилоо. Усны лабораторийн эрхлэгч гэх хаалгыг татвал цагаан халад өмссөн  намбалаг эмэгтэй  инээмсэглэн угтсан нь энэ сурвалжилгын баатар З.Өнөр байв.  

Эрхлэгчийн багавтар  өрөөнд хоёр томхон шүүгээ байх бөгөөд түүний доторх  цэнхэр хавтаснуудаас бичиг баримтаа эрж хайхын  зовлон үгүй мэт. Ногоон тэмдэглэгээтэй бол Лабораторийн итгэмжлэлтэй холбоотой, улбар шар нь ХАБ-ын бичиг баримт гэх мэтээр ангилсан нь содон. Мөн хуучин бичиг баримтуудаа ангилан архивлан хадгалсан, лабораторт хэрэглэж буй арга аргачлал, стандарт заавруудыг нэгдсэн байдлаар эмхэлж, үйлдвэрлэл эрхэлсэн захирал, цехийн даргаар батлуулан гарын авлага болгосон нь ажил хөнгөвчилж, эмх цэгцтэй болсон тухай эрхлэгч  ярилаа.
   Орчин үеийн лабораторийн дэвшилтэт төхөөрөмж бүхий Химийн шинжилгээний цэлгэр саруул өрөөнд лаборант бүсгүйчүүд шинжилгээ хийж зогсоно. Ойрын хоёр жилд Усны лабораторийн ажиллах орчин хийгээд боловсон хүчний хувьд томоохон дэвшил гарчээ. Лабораторийн эрхлэгч, химич инженер гэсэн орон тоо нэмэгдэж, орчин үеийн дэвшилтэт төхөөрөмж суурилуулжээ. З.Өнөр болон бүтээмж чанарын “Шинжээч” дугуйлангийнхны санаачилга, хэсгийн удирдлагын дэмжлэгтэйгээр лабораторын ажлын байранд  тусгай хаалт хийж, өрөөний тоог  нэмэгдүүлэн шинжилгээний өрөөнүүдийг үйл ажиллагаагаар нь ангилжээ. Нян судлалын ариун орчин бүхий өрөөнд гидробиологийн шинжилгээ хийдэг байсан нь эргэж бохирдох нөхцөлтэй байж. Эдгээр өрөөг  тусгаарласан нь шинжилгээний чанарт ч сайнаар нөлөөлөхүйц ажил болсон нь илт. Түүнчлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан дээж бэлтгэл, хувцас солих тусгай өрөөтэй болсон нь шинжилгээний үр дүн үнэн бодитой гарах, ая тухтай ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн өдөр тутам шинжилгээ хийдэг ууршимтгай, хамт хадгалахыг хориглосон бодисыг химийн бодист тэсвэртэй хавтангаар тусгаарлан ялгаж байршуулсан байна. Шинжилгээнд хэрэглэдэг химийн бодис, мөн шил саваа тусгай тавиурт хадгалан, бүрэн ангилан ялгаж, хаягжуулсан нь эмх цэгцтэйгээс гадна, аюул эрсдэлээс хамгаалсан сайн ажил болжээ. Лабораторит зайлшгүй байх шаардлагатай элсийг л гэхэд хүчлийн саванд хадгалж байгаа нь нэг талаар аюултай хог хаягдлыг хаа сайгүй  хаяхгүй байх, нөгөөтэйгүүр модоор элсний сав хийхгүйгээс байгаль орчинд ээлтэй зэрэг жижиг гэлтгүй З.Өнөр болон хамт олных нь санаачилсан ажил бүрээс нь сэтгэл, зүтгэл ханхийнэ. Дөрвөн ажилтантай энэ лабораторийн “Шинжээч” дугуйлангийнхан үйлдвэрийн 40 жилийн ой угтан цехээс зарласан “ХАБЭА ба таван сайн үйлсийг хэрэгжүүлэгч” ажлын байрны уралдаанд тэргүүн байр эзэлсэн бол, энэ онд үйлдвэрийн хэмжээнд “5С шилдэг ажлын байр” шалгаруулах төсөлт хөтөлбөрт шилдэг долоон ажлын байрын нэгээр  шалгарчээ. Энэ бүхэн З.Өнөрийн санаачилга, хамт олноо  чиглүүлэн удирдсаны  үр дүн.
    Тус лаборатори  MNS ISO17025*2007 стандарт нэвтрүүлж хоёр дахь удаагаа магадлан итгэмжлэгджээ. Энэ лабораторынхон дээрх стандарт, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, техникийн хүчин чадал, ажилтны ур чадварыг дээшлүүлэн,  Монгол Улсын болон орон нутгийн усны салбарын хяналтын  түшиц лаборатори болох хэтийн төлөвтэй ажиллаж байгаа гэсэн.

    “Манай цэвэрлэх байгууламж хотын болон үйлдвэрийн ахуйн бохир усыг 95 хувь хүртэл цэвэршүүлэн байгаль орчин /Хангалын гол/-д  нийлүүлдэг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд дулааны улиралд  Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн даланд хоногт 15-18 мян.м3 ус нийлүүлж байгаа. Ингэснээр  хиймэл нуурын усны алдагдлыг нөхөж, Баяжуулах үйлдвэрийн технологийн процесст ашигладаг эргэлтийн усны хэмжээг тогтвортой барихад нөлөөлдөг юм. Манай Цэвэрлэх байгууламж технологийн үйл ажиллагаагаараа, усны цэвэрлэгээний чанар үр дүнгээрээ Монгол Улсдаа номер нэг” гэж тэрбээр бахархан ярьсан юм.
    “Ус хангамжийн цех орон тооны Бүтээмж, инновацийн мэргэжилтэнтэй болсон нь бүтээмжийн ажил эрчимжихэд ихээхэн нөлөөтэй байгаа. Манай цех бүтээмжийн урамшууллыг мөнгөн чек хэлбэрээр хамт олны дунд гардуулан өгдөг нь бусад хүмүүст ч санал санаачилга гаргах өдөөлт болдог. Бид  жилийн эцсээр сайн саналын урамшуулалд 600 мянган төгрөг авсан. Үүнийгээ шинээр ажилд орсон химич инженерийнхээ ажлын ширээ сандал авахад зориулсан. Ер нь бид урамшууллаа хувааж авахыг урьтал болгодоггүй. Дараагийн сайжруулалтын санхүүжилт, бас зайлшгүй шаардлагатай зүйлд зарцуулдаг” гэж дугуйлангийнхан ярилаа.
    Танайхны ажил Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн асуултад лабораторийн эрхлэгч: “Манайх хими, биологи, нян судлалын 23 төрлийн шинжилгээ хийдэг. Шинжилгээний үр дүнгээр технологийн процессыг, мөн байгаль орчинд нийлүүлж буй цэвэршүүлсэн ус стандартад нийцэж буй эсэхийг давхар хянадаг.  Хангалын голын урсац бага учраас  хангалттай сайн цэвэршүүлж  нийлүүлэх ёстой гэдгийг бид ухамсарладаг. Миний ажлын үр дүнгээс хамааран хэсгийн хамт олны ажил үйлс үнэлэгддэг. Иймээс би ажилдаа алдаа гаргах эрхгүй. Бидний ажил үнэн зөв, ил тод, шударга байх ёстой. Манай шинжилгээний үр дүнгээс Цэвэрлэх байгууламжийн технологийн хэвийн ажиллагаа, байгаль орчинд нийлүүлж буй усны чанар харагддаг” гэв.
    Усны салбарын түшиц лаборатори болохоор зорьж буй энэ хамт олны түүчээ болсон сайн саналын манлайлагч З.Өнөр лабораторийн эрхлэгч болонгуут ийнхүү ажлын байраа эмхэлж, цэгцлэх  далайцтай ажил санаачлан хийсэн. Ойрын үед итгэмжлэлт лаборатори, орчин үеийн тоног төхөөрөмж, боловсон хүчний чадвартаа дулдуйдан, үйлдвэр аж ахуйн газруудын ахуйн усны шинжилгээ хийж, цехийнхээ орлогыг нэмэгдүүлэх, лабораторийн чадамжаа дээшлүүлэхээр мэрийж явна. Тэрбээр  МУИС-ийг биохимич, биологийн багш мэргэжлээр төгсөж, Эрдэнэт үйлдвэрт эдүгээ 30 дахь жилдээ лаборантаас лабораторийн эрхлэгч хүртэл ажиллаж буй манай үйлдвэрийн чадварлаг мэргэжилтний нэг юм.

Я.Энхтуяа
Фото: Б.Баттөгс

Эх сурвалж: “Erdenettoday.mn

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ