БААСАН
2026.01.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шилэн дансны тухай хуулийг иргэдэд сурталчлав
Шилэн дансны тухай хуулийг иргэдэд сурталчлав

Шилэн дансны тухай хууль 2015 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Төсвийг үр ашигтай захиран зарцуулах, ил тод нээлттэй үйл ажиллагаа явуулах, иргэд олон нийт хяналт тавих боломжийг олгох зорилгоор уг хуулийг санаачилсан.  Үүнээс жилийн дараа 2016 оноос төсөв санхүүтэй холбоотой мэдээллийг цахимжуулсан юм.  

Орхон аймагт 151 байгууллага шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл байршуулж байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилт, иргэд хэрхэн хяналт тавих талаар Санхүүгийн хяналт аудитын албанаас анх удаагаа иргэдэд сургалт зохион байгууллаа.

             Орхон аймагт Засаг даргын төсвийн багцад хамаарах 79 байгууллага шилэн данстай байгаа юм. Үүнээс гадна 10 сая төгрөгнөөс дээш орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авсан байгууллагуудтай нийлээд  151 байгууллага  Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ байршуулж байна.

Шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан иргэд төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт болон бусад мэдээллийг авах боломжтой. “www.shilendans.gov.mn” –хуудаснаас Орон нутаг цэс рүү орж, Орхон аймаг, хоёр сумын аль нэгийг сонгоно.  Баян-Өндөр, Жаргалант сумаас мэдээлэл харах байгууллагаа сонгох юм.  Ингэснээр иргэд Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ байршуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг харж болно гэдгийг Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор Л.Булганцэцэг танилцууллаа. Анх удаагаа болж байгаа сургалт Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант суманд болох юм. Баян-Өндөр сумын 22 багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан иргэний төлөөллөөс бүрдсэн 60 гаруй хүнийг сургалтад хамрууллаа. Сургалтад хамрагдсан иргэд тендер, худалдан авалт, Сууц өмчлөгчдийн холбоо шилэн данстай байх талаар мэргэжилтнүүдээс асууж байсан юм.

    Мөн Санхүүгийн хяналт, аудитын албанаас иргэдэд зориулан дотоод хяналтын талаар мэдээлэл өглөө. Аж ахуй нэгж, байгууллага дотоод хяналт шалгалтын алба, нэгжтэй байх хуулийн заалттай. Дотоод хяналтын албанд тухайн байгууллагын үйл ажиллагаа эрчимжүүлэх, аливаа эрсдлээс сэргийлэх, ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэх зэргээр алдаа дутагдал зөрчлийг илрүүлэх, нөхцөл боломжоо нэмэгдүүлэх үр дүнтэй. Багийн ажлын алба дотоод хяналттай болохыг тус албанаас санууллаа.

А.Чимэг

РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ