Үндсэн агуулга руу шилжих
Баасан 2026.10.16 Цас Орхон -10° / -4° USD 3596.30▲ EUR 4041.88▲ CNY 537.81▲ RUB 42.94▼ KRW 2.70▲
Шуурхай
SI card
Гол мөрний усны түвшин нэмэгджээ

Гол мөрний усны түвшин нэмэгджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буян голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгджээ. Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэсэн байна. Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай  сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны үвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байна.  

Иймд, иргэд, аж ахуй нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн  үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулжээ.

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх. Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх. Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон  гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг Орхон аймгийн ГТУА 81 дүгээр ангийн захирагч Б.Эрдэнэбаяр анхааруулж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card