ЛХАГВА
2026.02.12
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Цутгуурын цехийн өргөтгөлийн бэлтгэл ажил 50 хувьтай байна
Цутгуурын цехийн өргөтгөлийн бэлтгэл ажил 50 хувьтай байна

 Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Цутгуурын цехэд хийх техник, технологийн шинэчлэлийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байгааг Ерөнхий инженер А.Арвис онцоллоо. Өөрөөр хэлбэл, Цутгуурын цехийн хэвний хэсэгт “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам угсрах, суурилуулах” өргөтгөлийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Төслийн үндсэн зураг төсөл, техникийн шийдлүүд бүрэн хийгдэж, батлагджээ. Ирэх есдүгээр сард цехийн дөрвөн мэргэжилтэн Герман улсад очиж, төслийн техник, тоног төхөөрөмжийг хүлээж авах юм. Өргөтгөлийн ажилтай холбоотойгоор Цутгуурын цехийн үйл ажиллагааг 11 дүгээр сарын нэгнээс түр зогсоохоор төлөвлөжээ. Цутгуурын цехийн хэвний хэсэг 1974 онд ашиглалтад орсон. Тэр үеийн зураг төслөөр одоо хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд техникийн шинэчлэл хийгдээгүй. Тиймээс хэвний хэсгийг бүхэлд нь буулгаж, орчин үеийн шинэлэг технологи бүхий ХБНГУ-ын Ф.А.Т компанийн тоног төхөөрөмж суурилуулах юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр цутгамлын чанар сайжирч, хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ гаднаас импортоор худалдаж авдаг түүхий эдийн хэмжээ багасах ач холбогдолтой. Гол давуу тал нь хаягдалгүй, эко цутгуурын үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлнэ. Хүчин чадал дээшилснээр жилд үйлдвэрлэдэг 5000 тонн цутгамал бүтээгдэхүүн 7000 тонноор нэмэгдэж,  бүтээгдэхүүний хэмжээ 12000 тоннд хүрэх боломжтой болох юм. Цутгуурын цехийн “Хүйтнээр хатууруулах холимгоор хэв бэлтгэх хагас автомат шугам угсрах, суурилуулах” техник технологийн шинэчлэлтийг 2020 оны тавдугаар сарын нэгэнд ашиглалтад бүрэн оруулахаар ажиллаж байна.

ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН