ПҮРЭВ
2025.08.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хаягдлын далан 1300 метр өндөртэй, дахиад 15-17 жил ашиглана
Хаягдлын далан 1300 метр өндөртэй, дахиад 15-17 жил ашиглана

Цагаан тоостой танилцсан сурвалжлага 2

Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн цагаан тоос бужигнадаг далан гэнэтхэн гараад ирээгүй. Хаягдын энэ далан, түүний шороонд агуулагдаж буй элс бол ирээдүйд ач холбогдол нь нэмэгдэж эдийн засгийн эргэлтэд орж ч мэдэх  цаг айсуй. Эндээс харвал бидний өнөөх ад шоо үзээд байгаа цагаан тоос бол мэргэжилтнүүдийн хэллэгээр маш нарийн ширхэгтэй кварцийн элс ажээ. 

Нэг үгээр хэлбэл,  алдарт цагаан тоос бол нэг төрлийн магадгүй хамгийн сайн чанарын элс юм байна. Бид бага насны хүүхдээ нарийн ширхэгтэй элсэн дээр тоглуулдаг, зуны цагт. Тэгвэл цагаан тоос бол хүүхдүүдийн тоглож буй тэр элснээс ч нарийн ширхэгтэй эд гэнэ.  Хүдрийн ил уурхайгаас тээвэрлэн Баяжуулах фабрикийн тээрэмд ороод гарч байгаа тэр хаягдал бол элс юм. Өнөөдрийн байдлаар Баяжуулах фабрикт ирсэн 1 тонн шорооны хоёр хувийг нь л баяжмал эзэлдэг. Тэгэхлээр үлдсэн 98 хувь нь хаягдал элс болон энэ далан руу ирдэг. Тэгээд ч Баяжуулах фабрик 24 цагийн тасралтгүй ажиллагаатай гээд бодвол хаягдал элс төдий чинээгээрээ гарна. Тэрхүү элсний хатаж, хуурайшсан хэсгээс цагаан тоос агаарт дэгдэж хэрэг тариад байгаа юм л даа, уг нь. Энэхүү агаарт дэгдсэн тэр цагаан тоос бидний сайн мэдэх хамгийн сайн чанарын дээд гурилнаас ч нарийн ширхэгтэй гээд бод. Мэргэжилтнүүдийн ярианаас харвал энэхүү цагаан тоосны хэмжээ нь 0.074 мм-ийн ширхэгтэй, 0.08 микрон аж. Ийм маш нарийн хэмжээтэй элсийг Ил уурхайгаас тээвэрлэн ирсэн тэрхүү чулуулгаас зэс, молибденийг ялган авдаг ид шидтэй, хүч чадалтай юм байна. Энэ талаас нь харвал цагаан тоосыг ад үзээд  баймааргүй ч юм шиг. Баяжмал гарган авсаны дараа гарч буй Хаягдлын аж ахуй руу очдог тэр “түүхий эд” болох элс маань ч мөн ийм  ширхэгтэй байдаг тухай Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин ногоон хэлтсийн мэргэжилтэн Ж.Жавхланбат бидэнд тайлбарласан юм.

Энэхүү хаягдал элс, далангийн хэмжээ, өндөр нь жилээс жилд нэмэгдсээр өнөөдөр 1300 метрт хүрчээ. Өнөөдрийн төлөвлөгөөгөөр элсний хуримтлал бүхий энэ даланг 1320 метр хүртэл ашиглах  гэнэ. Ийнхүү далангийн өндөр 20 метрээр нэмэгдэхэд Хаягдлын сан 15-17 жилийн дараа дүүрнэ гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байна. Хаягдлын далан дүүрсэний дараа яах вэ гэдэг асуулт амьдралаас урган гарна. Тэгээд ч үйлдвэрийн нөөцийг дахин 60 жилээр тогтоогоод байгаа учраас дараагийн далан ямар байх нь хамгийн чухал асуудал. Энэ тал дээр үйлдвэрийн удирдлага, Баяжуулах фабрикийнхан гэлтгүй Байгаль орчны хэлтсийнхэн ч одооноос ажиллаж байна. Орос ах нарын  байгалийнх нь тогтоцыг ашиглан байгуулсан Хаягдлын далан өнөөдөр Эрдэнэтэд, Монгол улсад цагаан тоосны тухай яриа болж байгаа бол харин дараагийн далан ямар байх тал дээр уурхайчид ажиллаж байна. Тухайлбал, хаягдлыг өтгөрүүлж байгаад дарах, секфионы хаягдлын аж ахуйг бий болгох, тэг дөрвөлжин хэлбэртэй сан байгуулаад тухай бүрт нь хар шороогоор дарах гээд олон төрлийн хаягдлын сангуудаас судалж байгаад нутагшуулах, өөрийн болгох, барьж байгуулах тал дээр судалж байгаа ажээ. Бүр  шинээр барих Хаягдлын аж ахуйн ТЭЗҮ-г хийлгэх чиглэлээр технологийн судалгаанаас эхлээд олон ажил хийж байна. Харин тэрхүү шинэ далан өнөөдрийн цагаан тоосны асуудлыг хөндөхгүй энэ талаар хөндөгдөхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Эцэст нь хэлэхэд бидний өмнө нь хэлсэнчлэн Хаягдлын аж ахуй тун удахгүй Бажмалын аж ахуй болох цаг айсуй. Үнэхээр дэлхий тэнхлэгээрээ эргэлдэж байдаг шиг уул уурхайн технологийн дэвшил цаг мөчтэй уралдан шинэчлэгдэж, хөгжиж  байна. Тэр хөгжил, дэвшил дунд цагаан тоосыг  цагаан алт болгон ашиглах цаг байгаа аж. Хэдэн жилийн өмнө уулнаас буусан ногоон ус үйлдвэрийн хувьд асуудал болж байсан удаатай. Тэрхүү ногоон усыг усан сан байгуулаад хуримтлуулж авдаг. Одоо энэ ногоон уснаас зэс гаргах технологи дэлхийд нэвтэрч тэр бүү хэл “Ган сэнтий” компани эндээс зэс гарган авахаар ажиллаж байгааг үйлдвэрийнхэн дуулгалаа. Тэгэхлээр нэг их удахгүй бидний ад үздэг цагаан тоос барилга, машин механизмын салбарт үнэтэй түүхий эд болох цаг ойрхон байна. Магадгүй цагаан тоосны ирээдүйтэй дүр төрхийг биднээс түрүүлж мэдсэн эрхмүүд “Одоо энэ цагаан тоосыг нь Монголын аюул хэмээн шуугиулж байгаад ямар ч үнээр хамаагүй даруулаад авъя. Түүний дараа энэ цагаан тоосыг чулуу болгоно доо” хэмээн уухилаад байгааг үгүйсгэх аргагүй л юм.     

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Дэнж баг. 1.2.3 дугаар байрны дотор халаалт, цэвэр усны шугам засварлах
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
7-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
2-А-р хороололд шинээр 2х1000кВА трансформатортай дэд станц барих ажил
Чандмань багийн 7-р хороололд шинэ РП барьж Хороолол дэд станцтай холбож схемтэй болгож барих ажил
5 дугаар сургуулийн их засвар, сургалтын байрны зүүн жигүүрийн халаалтын систем засварлах
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн Захиргааны байр барих
Ланд 200 машины мотор худалдан авах
БОЭТ-ийн Төрөх тасгийн шугам хоолойн засварын ажил хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА