ПҮРЭВ
2025.08.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”-ийн “Эрсдэлийн сан” уурхайчдын хөрөнгө юм шүү
“Эрдэнэт үйлдвэр”-ийн “Эрсдэлийн сан” уурхайчдын хөрөнгө юм шүү

Саяхан төвийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Эрдэнэт үйлдвэрийн Эрсдэлийн санг УЛСЫН САН болгоё” нэртэй нийтлэл гарч олон хүн бүр алга ташин дэмжиж, уухайлан хашхирч бараг л өнөө маргаашгүй Засгийн газраас ийм шийдвэр гаргах ёстой гэж ирээд л дүвчигнэж байна, цаана чинь. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 2015 онд үйлдвэрийнхээ дэргэд “Эрсдэлийн сан” гээчийг байгуулсан. Тухайн үеийн удирдлага болох Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн энэ тухайгаа “Манай үйлдвэр одооноос гадныхны туршлагаар Хаалтын менежментийг нэвтрүүлэх ёстой. Хэзээ нэгэн цагт үйлдвэрийн нөөц дуусна. Тэр үед Эрдэнэт хотын 100 гаруй мянган иргэн яаж амьдрах вэ. Энэ талаар бид одооноос бодох ёстой. Үүний нэг ажил нь бидний байгуулсан Эрсдэлийн сан. Эрсдэлийн сандаа бид жил бүр ашгаасаа тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж чадвал ирээдүйд тэр хөрөнгөөрөө Эрдэнэт хотод ногоон, эко үйлдвэр байгуулах чиглэлээр ажиллах учиртай юм” хэмээсэн ярилцлага “Хотын шуудан” сонины шарласан хуудаснаа түүх болон үлджээ. 

“Эрсдэлийн сан” бол Эрдэнэтийн уурхайчдын сан болохоос хэн нэгэн хийрхэгчдийн дуртай  үедээ авч цөлмөдөг сан биш гэдгийг хэлэх нь зөв байх. Улстөрчдийн хэллэгээр “цаг хугацааны хайчинд ороод” л “Жаст”-ын Ш.Батхүүгийн Өмнөд Африкийн “Стандарт” банкинд тавьсан өр зээлийн төлбөр болох 40 сая ам.долларыг “Эрсдэлийн сан”-гаас төлсөн. Гэхдээ уурхайчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ямар ч байсан хуулийн хүрээнд Ш.Батхүүгээс энэхүү 40  сая ам.доллараа авч л таарна. Өнөөдрийн Монголбанкны ханшаар тооцвол 40 сая ам.доллар нь 105 тэрбум, 240 сая төгрөгтэй тэнцэж байна. Энэ мөнгө бол Эрдэнэт хотод, Эрдэнэтийн уурхайчдад үлдэх учиртай. Адаглаж л нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож ашиглах ёстой хөрөнгө. Түүнээс биш захын нэг санхүүгийн луйварчны тавьсан өр зээлэнд дуртай үедээ гардаг хөрөнгө биш л дээ. Нөгөө талаас “Эрсдэлийн сан”-г Улсын сан болгох гэж улайраад байгаа нөхдүүд ямар цаг үед амьдарч буйгаа санах хэрэгтэй. Ямар 1942 оны дайн эхэлсэн “Бүхнийг фронтод, бүхнийг улаан армид” гэж уриалдаг тэр цаг биш. Одоо чинь 21 дүгээр зуун. Тэгээд ч бусдын үүсгэсэн, бий болгосон ирээдүйдээ хадгалсан хөрөнгийг хэн нэгэн дуртай этгээд улсын болгож авах эрх байхгүй. Ямар 1930-аад оны феодалын хөрөнгийг хурааж авдаг нийгэм биш дээ.

Ер нь ч тэгээд таны, миний хадгаламж, бүр цаашлаад банкин дахь Хүүхдийн 20 мянган төгрөгийн хадгаламжийг энэ хэрэггүй гээд улс санд  хурааж авч болохгүй биз дээ. Харин улстөрчид цэц мэргэнээ уралдуулан байж “Ирээдүйн өв сан”-гаа бодитоор байгуулах хэрэгтэй болохоос бусдын бий болгосон “Эрсдэлийн сан”-г энд бэлэн юм байна гээд дээрэмдэх гэсэн санаархал яавч байж болохгүй. Ийм тохиолдолд үйлдвэрийн үе үеийн уурхайчид, Эрдэнэтийн иргэд “Эрсдэлийн сан”-гаа дээрэмдүүлэхгүйн төлөө ёстой нэг тэмцэх шиг болно.  

Манай улстөрчид гадагшаа аялж ирээд Монголд “Тогтворжуулалтын сан” “Ирээдүйн өв сан” байх шаардлагатай гээд л эхний алхамаа хийж байсан даа.  Бүр тодруулбал, 2010 оны үед  ОУВС-гийнхны  шахалтаар манай эрх баригчид  “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” гээчийг баталж, “Тогтворжуулалтын сан” байгуулсан. Харамсалтай нь үе үеийн Засгийн газар энэ сандаа хөрөнгө төвлөрүүлж чадахгүй, жил бүр орлогоосоо давсан зарлага гаргасаар өнөөг хүрсэн. Энэ нүглээ л наминчлах гэж зарим нэг нөхөр “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх “Эрсдэлийн сан”-г дээрэмдэх мэргэн арга олж түүнийгээ яаж, хэрхэн аятайхан шиг хэрэгжүүлэх вэ гэж яваа бололтой. “Эрсдэлийн сан”-г улсынх болговол маргааш нь л сангийн данс нь улайна даа. Өөрийн юм өргүй, маргааш нөхөөд хийнэ гэж  ирээд л улстөрчид өөртөө ЖДҮ-ийн зээл болгоод хусчихаж ч мэднэ. Тэд ингэж чаддаг, бүр ЖДҮ-гээс хамгийн бага хүүтэй зээл авах нь тэдний “Хобби” ч гэж ойлгож болно.

Иймээс эрдэнэтчүүд бид уурхайчдынхаа бүтээсэн “Эрсдэлийн сан”-г улстөрчдийн хулгайн сан болох  “Улсын сан” бүр цаашлаад дараагийн ЖДҮ болгомооргүй байна. Болгох ч үгүй.   

Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-4 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Ланд 200 машины мотор худалдан авах
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Оюут багт байрлах ТП-520-ийг РП болгож Зэст багт байрлах 1-А хорооллын  РП-тэй холбож 2,3-р хорооллыг холбосон тойрог схемтэй болгож барих ажил
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ