БААСАН
2025.06.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Н.Алтанхуяг: Урьдчилан мэдэгдэхгүйгээр дайрч орж ирэх чинь зохимжгүй байна
Н.Алтанхуяг: Урьдчилан мэдэгдэхгүйгээр дайрч орж ирэх чинь зохимжгүй байна
МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар дөнгөж сая Ерөнхий сайдтай уулзаж, шаардлага өглөө. МАН-ын бүлэг өнөөдөр албан бусаар хуралдаж, улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар хуралдсан байна. Бүлгийн хуралдаанаас улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хууль эрхзүйн орчинг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг сануулж, шаардлагыг 10 хоногийн дотор биелүүлэх шаардлага хүргүүллээ. Шаардлага өгөхдөө МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын дарга М.Энхболд нар Ерөнхий сайдад урьдчилан мэдэгдэхгүйгээр дайрч орж ирлээ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. МАН-ын дарга М.Энхболд “Сүүлийн үед УИХ дээр хэлэлцэж байгаа асуудлууд тодорхой шийдлээ олохгүй, өргөн барьсан хуулийн төсөл батлагдахгүй байдал үүсээд байна. Үүнээс болж сүүлийн хоёр сарын хугацаанд УИХ тодорхой үр дүнтэй шийдвэр гаргаж, улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэж чадахгүй байдал бий болж байна. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой гэж МАН-ын бүлэг үзсэн. Эдийн засаг хүндэрсэн, валютын ханш 1800 гарчихсан байгаа байдалд Засгийн газар тодорхой шийдвэр гаргаж ажиллахгүй байна гэж дүгнэсэн. Мөн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа улстөрийн хүрээнд байгаа талцал хуваагдлын нэгэн адилаар тодорхой бүлэг хүчнийхэнд үйлчлэх байдлаар ажиллаж байна. Түүгээр зогсохгүй хууль хяналтын байгууллагад төрийн хамгаалалтад байсан хүн амь насаа алдах тохиолдол ч гарч байна. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой эдийн засаг, хууль хяналтын байгууллагын нөхцөл байдалтай холбогдуулан арван хоногийн дотор Засгийн газрын тэргүүн хариуцлагагүй ажилласан  хүмүүстээ хариуцлага тооцож, төр засгийн ажлыг чамбайруулж ажиллахыг МАН-ын бүлгээс шаардаж  байна” гэлээ. Нэг бол тулган шаардсан бичиг, сайд огцруулах бичиг эсвэл олон түмэнд худлаа мэдээлэл цацдаг ажиллагааг тасралтгүй хийж байна та нар. Бид танай намын шаардлагыг хүлээн авч, нягтлаж үзье. М.Энхболд дарга та намын дарга болсноос хойш зохимжгүй үйл ажиллагаа явуулж, УИХ-ын чуулганы хуралдаанд ярих юмыг гудамжинд яриад байх жишээтэй. Бүлгийн шаардлагыг хүлээж аваад Ерөнхий  сайд Н.Алтанхуяг “Бүлгийн шаардлагыг уг нь ингэж гардуулдаггүй юм л даа. Шаардлага яаж өгөх нь та нарын ажил байх. Гэхдээ жаахан зохимжгүй байна. Таны хэлснээр сүүлийн хоёр сар УИХ ажил хийлгэхгүй байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд УИХ “давхар дээл”, нэг сайдыг огцруулах асуудал л ярьсан ч аль аль нь хэрэггүй  юм байна гэж ярьлаа. Үүнийг чинь надтай юм уу, Засгийн газартай холбож, шаардаж байна. Буруутан хайхаас илүү улс эх орны, ард түмний амьдралын төлөө санаа тавьж байгаа бол нэгэнт та нар дуу хоолойгоо оруулаад өгөөч ээ. Би танай намын бүлэг дээр очиж мэдээлэл хийе гэж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр санал тавьсан. Гэтэл одоо болтол танай бүлэг мэдээлэл авах сонирхолгүй байна.  Тэгэхээр бидний хооронд Монгол улсын төлөө ажиллагаа явах вэ. Нэг л Монгол Улс, ард түмэн, эдийн засаг байгаа учраас хамтарч ажилламаар байна. Нэг нь нөгөөгөө гутаан доромжлох байдлаар ингэж явах нь зохимжгүй байна. Бид хоорондоо ингээд чалчаад яваад байх нь эдийн засгийн байдал муудна. МАН-д эдийн муу байх нь ашигтай юм уу. Монгол Улсынхаа төлөө хамт ажиллая” гэлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “МАН-аас надад хэдхэн минутын өмнө Ерөнхий сайдтай уулзна гэсэн албан бичиг өгсөн. 13.30-д уулзана гэдгээ хэдхэн минутын өмнө хэлсэн. Ерөнхий сайд гадаад уулзалттай байснаа орж ирээд шаардлагыг чинь авч байна. Би өнөөдөр өглөө МАН-ын бүлгийн дарга М.Бямбацогтыг хүлээн авч, Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийн зарим заалтыг хэрэгжүүлэхэд МАН-ын туслалцаа хэрэгтэй байгаа талаар ярилцсан. Тогтоолын юу нь болохгүй байгаа, болж байгаагаа хамтраад ажиллая гээд ярилцаад өнгөрсөн. Энэ чиглэлээр аль аль тал нь хамтраад ажиллана гэсэн. Тиймээс хамтраад ажиллая. Шаардлагатай холбоотой асуудлуудын талаар МАН-ын бүлэг шиг Засгийн газрын гишүүд ч санаа тавьж ажиллаж байгаа” гэлээ. МАН-ын бүлгийн дарга М.Энхболд “Бид цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой  цаг үеийн асуудлыг оруулж ирлээ. Засгийн газраас өргөн барьсан хууль УИХ дээр явахгүй байна, чанаргүй зүйл оруулж ирж байгаа нь Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой байна. Энэ бүгдийг засч, улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн үеэд энэ бүхнийг сайжруулж, чанартай байдлаар  оруулж ир, чанаргүй ажиллаж байгаа хүмүүстээ хариуцлага тооц гэсэн шаардлагыг л хэлж байгаа” гэлээ.
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил