Хамгийн бяцхан “эр цэрэг”-т хүндэтгэл үзүүлэв
Эрдэнэт хотын төв гудамжаар дэлхийн хоёрдугаар дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөрөг зургийг барьж жагсдаг “Үхэшгүй мөнхийн хороо” явган жагсаалд найман настай хүү бүү хэл дөнгөж хөлд орсон бяцхан хүүч цэргийн дүрэмт хувцсаар гангаран мөр зэрэгцэн оролцсон.
Хамгийн бяцхан эр цэрэгт аймгийн ИТХ-ын тэргүшүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва хүндэтгэл үзүүлж бэлэг дурсгалын зүйл гардуулан дурсгалын зургаа хамт татуулсан юм.