Буудлагын УАШТ эхэллээ
Монголын буудлага спортын холбооны насанд хүрэгчдийн УАШТ Техник спортын төвд эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Б.Мөнхзул, Т.Баярцэцэг, Н.Баяраа, Б.Бишрэл нарын тэргүүтэй 20 байгууллагын 170 гаруй тамирчин спорт болон урт бууны дасгалд цэц сорьж байгаа юм байна. Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгаас Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Завхан, Ховд аймгаас тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байгаа юм. УАШТ энэ сарын 16-нд өндөрлөнө.