Өнөө жилийн наадам сайхан бүхнээр өнгөлөг эхэлж байна
Нар хур тэгширсэн, найраг, эгшиг хосолсон Монгол наадам эхэллээ. Нар хүртэл инээж манддаг наадмын өглөө онцгой сайхан. Уяан дээр хүлэг морьд эргэцэж, унасан хүүхдийн гийнгоо талд хадаж, эр баяр тэгширсэн эрчүүд эд хаваа гайхуулах наадмын өдрийг монголчууд бүтэн жил хүлээдэг. Жил жилийн наадам шинэлэг байдаг шиг өнөө жилийн наадам сайхан бүхнээр өнгөлөг эхэлж байна.
Төрөлх Эрдэнэт хотынхоо уугуул, суугуул ард олондоо Ардын Хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе.
Та бүхэн минь сайхан наадаарай.
“Эрдэнэт Итгэл Ирээдүй” ТББ-ын тэргүүн Д.Дамба-Очир