БААСАН
2025.06.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Их бүтээн байгуулалтын мэнд хүргэе
Их бүтээн байгуулалтын мэнд хүргэе
Эрхэм хүндэт наадамчид аа, Эрдэнэтчүүдээ, ноёд, хатагтай нар аа. Монгол улсын тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Монголчуудын тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдлэх  дээдийн хүсэл эрмэлзлэлийн нэгэн том буухиа болсон Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр, наадмын халуун мэндийг та бүхэнд дэвшүүлье. Монголчууд 20-р зуунд гурван том хувьсгал хийсний хоёр нь “ардын”, “ардчилсан” буюу “ард” хэмээх нэг л язгуур үгээр тодотгосон хувьсгалууд байсан нь угтаа үндэсний ардчилсан хөдөлгөөний үе,  шатууд байжээ. Монгол улс тусгаар тогтнох, Монгол хүн эрх, эрх чөлөөгөө олох нэгэн үзүүрт сэтгэлд хөтлөгдсөн энэхүү түүхэн лут үзэгдлийн түүчээ нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал байсан юм. Түүхэн утгаараа үндэсний ардчилсан хөдөлгөөн өнөөдөр ч үргэлжилж байгаа бөгөөд монголчууд Монгол улсынхаа тусгаар тогтнол, Монгол хүний эрх, эрх чөлөөний найдвартай баталгаа нь Ардчилал хэмээн үзэж буй нь үүний баталгаа юм. Монголчууд бид төрт ёсны нэн эртний бөгөөд гүн гүнзгий, өргөн дэлгэр уламжлалтай ард түмэн. Төрт ёсны уламжлалын түүх  бол тусгаар монгол улсын эрх чөлөөт монголчуудын түүх байдаг. Эл төрт ёсны нандин уламжлал, цалиг түүхийнхээ цараа хүрээгээр омогшин бахархаж, баясан цэнгэхүйн манлай дээд нь Монгол наадам юм. Наадмаас наадмын хооронд хийсэн бүтээснээ эргэн нэг харж, хийх бүтээхээ саравчлан нэг  хардаг нь монгол заншил  юм. 2012 оны  нутгийн өөрөө удирдах ёсны сонгуулиар Орхон аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан ардчилсан хүчнийхэн бид ч наадмаас наадмын хооронд нэгэн үзүүрт сэтгэлээр иргэдийнхээ төлөө зүтгэлээ. Манай иргэд аймгийн ЗДТГ, төрийн захиргаа болон төрийн бус байгууллагууд ч тус, тусынхаа ахуй амьдрал, ажил үйлсийнхээ жолоо цулбуурыг баттайяа атгаж, Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсний  хүчинд төлөвлөсөн,  санаачилсан ажлууд амжилттай хэрэгжиж байна. Юуны өмнө энэ зун Эрдэнэт хотын хувьд “Их бүтээн байгуулалт”-ын зун болж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж “Эко”, Евро “эко”,1 “а”, 2 “а” хороолол,  “Төгөл” “Өнөр” хотхоны барилгын ажил хийгдээд явж байна. Шинийг барихаас гадна хуучин орон сууцны байшингуудаа сэлбэн тордож, дээвэр заадасны засварын ажлыг иж бүрнээр нь хийж байна. Байр хоорондын бүх авто замыг зогсоолтой нь хамт өргөтгөн шинэчилж байгаа нь энэ зуны их бүтээн байгуулалтын ажлын өнгийг тодорхойлж, иргэдийн талархлыг зүй ёсоор хүлээж байна. Зөвхөн орон сууцны дээвэр, заадсын их засвар, байр хоорондын замын өргөтгөл шинэчлэл, гэр хорооллын гэрэлтүүлэгт 12 тэрбум 342 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Гэр хорооллын айлуудыг  инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг намраас Баянцагаан багийн ПДУ-гийн 200 айлаас эхэлнэ. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй болгох,шууд ардчиллыг хөгжүүлэх чиглэлд ч чанарын том ахиц гарлаа. Манай иргэд, малчид, тариаланчид, аж ахуйн нэгжүүд тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойг ажил хөдөлмөрийн арвин амжилтаар угтаж байгааг аймгийн төр, захиргааны байгууллага өндөр үнэлж байна. Оны эхний хагас жилийн байдлаар аж үйлдвэрийн салбарт 523, 9  тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  698, 8    тэрбум төгрөг буюу  395,3 сая ам. долларын гадаад худалдааны бараа эргэлт хийсэн байна.  Манай газар тариаланчид газар тариалангийн үйлдвэрлэлийн эрчимт хөгжлийн гол үзүүлэлт болсон  нэг га-гаас авах ургацаар улсдаа тэргүүлдэг сайхан уламжлал тогтоож, малчид мал сүргээ сул асгасан сувд шиг өсгөлөө. Эрдэнэт хотын зам харгуй засагдан сайжирч, гэрэлтүүлэг  чимэглэл  гийн тодорч, зүлэг мод зүгшрэн ургаж, иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөл илтэд өнгө засаж, ая тух орж байгаа  нь  иргэд та бүхний хичээл зүтгэлийн үр шим  юм. Эрдэнэт бол өнгөрсөн, өнөө, ирээдүй гэсэн гурван цагийн орчилд, найрамдалт харилцааны шүтэн барилдлагад сүндэрлэн босож, зуунаар овоглосон лут том бүтээн байгуулалт билээ.  Энэхүү эрин зууны манлай бүтээн байгуулалтын эзэд, анхдагчид, үргэлжлүүлэгчид, залгамжлагчид болох Эрдэнэтчүүдийн эх оронч, хөдөлмөрч нандин уламжлал бол та бидний хамгийн үнэт өв үнэт, үнэт хөрөнгө юм. Чухам энэ өвийг арвижуулан баяжуулах нь  Эрдэнэтийн ирээдүйн баталгаа юм гэдгийг наадмын  налгар сайхан өдрүүдэд хотол олон маань хоногшоон сэтгэлдээ болгоох нь лавтай. Хүчит бөх тань бяртай, хүлэг морьд тань хурдан, тавьсан сум тань эрчтэй байх болтугай. Орхон аймгийн Засаг дарга Г. Зоригт
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил